Сүхбаатар аймгийн ИТХ-ын 49 хувийн өмчлөлтэй ч орон нутагт ногдол ашиг хуваарилж байгаагүй “Андын илч” ХХК-ийн асуудлаар манай редакциас цуврал мэдээ, сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Тэгвэл Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Андын илч”-ийн уурхайг олборлосон нүүрсний хамт битүүмжлэх, хэрэг эцэслэн шийдэгдтэл БНХАУ руу нүүрс экспортлохыг зогсоох шийдвэр гаргажээ.
Зэвсэгт бүлэглэлийг хөлсөлсөн, өдгөө уурхайн гүйцэтгэх эрх мэдлийг атгаж буй этгээдүүдийн дээрэмдэж авсан нүүрсээ БНХАУ руу гаргаж байсан үйлдэл нь ийнхүү таслан зогсоогдож байна. Тэд уурхайг хүчээр булааж авснаасаа хойш 20,000 орчим тонн нүүрс экспортолсныг бид өмнө нь баримттайгаар мэдээлсэн билээ.
Хэргийг сануулбал, “Андын илч” нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын нүүрсний орд, Цагаан Овоо уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 51 хувийг БНХАУ-ын “Жиньжөү Байхуй” ХХК, 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг ААН юм.
Тус уурхайн БНХАУ-ын талын эзэмшигч “Жиньжөү Байхуй” ХХК-ийн төлөөлөл Жан Чуан, Э.Лутбаяр, Монгол талын эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөл Ж.Цээсүрэн нар үгсэн хуйвалдаж, өмнөх гүйцэтгэх захирлаас их хэмжээний хөрөнгө оруулалт татсаныхаа дараа хугацаанаас нь өмнө хууль бусаар огцруулж, энэ маргаан нь хуулийн байгууллагад шалгагдаж байх үед зэвсэглэсэн рецидив гэмт этгээдүүдийг хөлслөн уурхайг олборлосон нүүрсний овоолгын хамт дээрэмдэж, улмаар нүүрсийг нь БНХАУ руу гаргаж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоо “Андын илч” ХХК-тай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газар дээр “Хувь нийлүүлэгч талтай үгсэн хуйвалдаж улсад хохирол учруулсан” гэх орон нутгийн дарга нарт холбогдох хэрэг, “Хилийн бүсэд үйлдэгдсэн зэвсэгт дээрмийн хэрэг” зэрэг гурван хэрэг шалгагдаж байгаа аж.
Манай редакцийн зүгээс энэ хэргийг хоёр сар гаруйн турш эрэн сурвалжилж, холбогдох мэдээллийг гаргаж тавьж байсны эхний үр дүн ийнхүү гарч, ямартай ч орон нутагт нэг ч төгрөгийн ашиггүйгээр гадагшилж байсан баялгийн урсгалыг зогсооход нөлөөллөө.
Бүхэл бүтэн орд яагаад 17 жилийн турш аймаг орон нутагт ашиггүй ажиллаж байсныг тогтоох шалгалт ийнхүү зөв эхэлж байна.
Цаашдаа орон нутгийн дарга нараас гадна тэдэнтэй үгсэн хуйвалдаж, хуульгүй мэт аашилж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулагч гэх “Жиньжөү Бай Хуй” ХХК, түүний эзэд гэх Жан Чуан, Шинвейндун нарын хятад иргэдийг ч шалгах учиртай юм.
Бид энэ хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг цаашид үргэлжлүүлэн хүргэж байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.159.179
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.70.241
маш сайн байна зөв.мн
Хариулах