Сураггүй алга болсон эмэгтэйг БНХАУ-аас олж, эх оронд нь авчирчээ


СХД-ийн нутгаас сураггүй алга болоод хоёр сар болсон эмэгтэйг БНХАУ-аас олж эх оронд нь авчирчээ. 

Энэ оны гуравдугаар сарын  05-нд цагдаагийн байгууллагад  “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх мэдээлэл гаргажээ. 

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж 
 иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.119
    2023/05/24

    БНХАУ-ын иргэдтэй хормой хотоороо холбогдоод олон бүсгүйчүүд хамтран амьдрагч нь болсон Наймаа хар мөртэй л гэдэг Онож байгаа хүн байх ч алдах нь олон Наймаа хийж амьдралаа залгуулагчид ер нь хоосорч эцэстээ хятадын мөнгөөр наймаа хийж зарц нь болоод дундаас нь хоногийн хоол хувцасны мөнгөө авч амьдардаг Мөнгөний машин нь болдог учир хятадууд үнэтэй гар утас хэд гурван төгрөг өгч торгоон тогтоох аргаа лавшруулаад гарах гарцгүй болтол нь зарцаа болгодог Эхэндээ өөрөө зарц нь байх авч эцэстээ гэр бүлээрээ зарцлагдаж байгаа ч яваандаа хоосорч улс орноороо зарц нь болох цаг ер нь ойртлоо Сэргийлэх З0 гэр бүл баялгаа хуваан авсан ч уурхайн хэмжээнд ажиллуулах чадвар байхгүйгээс баялагт газар хятадуудад дамлан зарж хоногийн хоолоо аргацаагаад баялагт газар хятадуудад зарагдсаар дуусаж байна Гаднаас хятад эзэн нь ирсэн уурхай нээх гэж байгаа нь илт болсон Уурхай эзэн эхэндээ МОНГОЛ иргэн байсан боловч зарагдаж хятад эздүүд нь орж ирснээр байна Цаг цөвүүн боллоо Бандааш,левчик ,оймс ,дамск,чихэр,жимсээр газраа зардаг мунхаг монголчууд минь эцэст нь энэ нутгийн эзэн байх эрхгүй хөөгдөх цаг ирэх нь

    Хариулах
  • 213.87.137.153
    2023/05/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.179.27.158
    2023/05/23

    Хэнэггүй зангаа болиоч.Ах ,эгч, хамаатан садандаа хэлж байгаад явж байгаач.Улс оронд чинь хийх ажил их байхад эрхэлсэн нялхарсан зангаа татацгаагаач...

    Хариулах
  • 202.126.90.110
    2023/05/23

    yaj ywaad hil garchihdag bna

    Хариулах
  • 122.201.31.241
    2023/05/23

    Сайн харилцаатай ажиллаж байгаа юм байна

    Хариулах