Тамга баригчгүй, агентлагууд нь "эзэн"-гүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам


-ХНХЯ-ны ТНБД байхгүй, гол дөрвөн агентлаг нь даргагүй-

“Цар тахлын” гэх тодотголтой хуулийн үйлчлэл 2022 оны арванхоёрдцугаар сарын 31-нээр дуусгавар болсноор төрийн өндөр албан тушаалтныг шалгуургүй томилдог завхрал арилах нь гэсэн найдплага төрөөд байсан билээ. Хуулийн үйлчлэл дууссанаар тэдгээр дарга нарыг хуулийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын тушаалаар зургаан яам, есөн агентлагийн даргыг нэгэн зэрэг чөлөөлж байв.

Тэгвэл түүнээс хойш яамдын Төрийн нарийн бичгийн даргыг томилох ажил саатсан хэвээр, одоогийн байдлаар зургаан яам албан ёсоор томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга буюу тамга баригчгүй байна. Мөн 13 агентлаг албан ёсоор томилогдсон даргагүй байгаа юм. 

Тэдгээр яамдаас хамгийн салан задгай нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор томилогдоогүйгээс гадна гол дөрвөн агентлаг нь албан ёсны даргагүй байна.

ТНБД-ЫГ НЬ ЗАВХАНЫ ЗАСАГ ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш ажилласан Г. Өнөрбаярыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Завхан аймгийн Засаг даргаар томилсон гэх мэдээлэл байна. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал ИТХ-тайгаа ойлголцож ажиллаж чадахгүй тул ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан түүнийг Завханд очиж ажиллах чиглэл өгсөн гэгдэж буй юм.   

ДАРГА ТОМИЛОГДООГҮЙ АГЕНТЛАГУУД

Яамны дөрвөн гол агентлаг түр орлон гүйцэтгэгчтэй байгаа бөгөөд томилгооны асуудал нь ТАЗ-ийн шалгалт хойшилсонтой холбоотойгоор хүлээгдэж буй юм.  

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-Ц.Ганцэцэг түр орлон гүйцэтгэж байна.

ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР-Т.Бадрахбаяр түр орлон гүйцэтгэж байна

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР-Ц.Нямсүрэн түр орлон гүйцэтгэж байна

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР-Н.Өлзийхутаг түр орлон гүйцэтгэж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.110
    2023/05/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.187
    2023/05/24

    Ийм л бгаамдаа

    Хариулах