Б.Болор-Эрдэнэ: БЗС-аас авсан зээлээ яаралтай төлөх гэж ажиллаж байна

2023/05/24

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ БЗС-аас 32 мянган долларын зээлээр 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцсан талаарх мэдээлэл ил болсон. 

Энэ талаар Б.Болор-Эрдэнэ тайлбар хийжээ. 

Тэрбээр "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн асуудалтай холбоотойгоор тайлбар хийх нь зүйтэй.

Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон эхлүүлсэн төслөө дуусгах ажлын шаардлага байсан учраас сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. (Доорх баримтуудыг харж болно)

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Одоо ч байр барьцаанд байгаа! Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипенд багтаасан нилээн том дүнтэй тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна.

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай над шиг олон залуус мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг сургуульд яваасай гэдэг үүднээс нээлттэй зөвлөгөө их өгч, олон ч хүмүүст захиа (reference letter) өгсөөр ирсэн. Нилээн хэдэн залуучууд сургуульдаа тэнцэж, суралцаж байна.
Түүнчлэн сургуулиа төгсөөд Оксфордын их сургуулийн эрдэмтдийг авчирч, цахимжуулалтын томоохон судалгааны ажлууд болон "Цахим эрин дэх нүүдэлчид" гэдэг төслийг ч хэрэгжүүлж байсныг минь та бүхэн мэднэ.

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, ийм тогтолцоог бүтээгчид төрийг эзэлсээр байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС шударгаар шалгуур хангасан залууст тусалж, мэдлэг чадвартай, нэр төр, сэтгэлт зүрх нь цэвэр шинэ үеийнхэн төрд ажиллаж, төрийн албанд шинэ цагийг авчраасай гэж хүсч байна" гэжээ. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.4
    Өчигдөр

    ХУДАЛЧ

    Хариулах
  • 202.126.89.4
    Өчигдөр

    Өлөн өлөгчин

    Хариулах
  • 213.87.160.110
    2023/05/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 172.56.36.24
    2023/05/25

    Энэний оксфордын тэтгэлэг & оюунэрдэнийн Харвард төгссөн 2 ч дэ… элгийн юм аа… ичих булчирхай байхгүй..

    Хариулах
    • 172.56.36.53
      2023/05/25

      Оюунэрдэнэ энэ 2 англиар ажилаар ярилцдаг гэжуугаан хахаха

  • 172.56.37.87
    2023/05/25

    Цахим үндэстэн гэжүү хахаха .. мэдрэл хог

    Хариулах
  • 172.56.37.142
    2023/05/25

    Хэнтийх юм да.. осолдохгүй… хөдөөний орк өлөгчин

    Хариулах
  • 172.56.37.142
    2023/05/25

    Оксфорд сургуулиасаа тэтгэлэг авч сурсан гэж солиорсон чинь багш нар нь жиргээд шоолоод шараа болсон

    Хариулах
  • 172.56.37.22
    2023/05/25

    Оксфордын сургуулийнх нь тэтгэлэгт хамрагдсан гээгүй бил үү ?… өөрөө л тэгсэн шт… худалч шаар… өсөхийн өлөн арилдаггүй гэж үнэн юм да.. орк худал хүүхэн

    Хариулах
  • 49.96.243.14
    2023/05/24

    hudalch durandaa yavsan biz dee aldaa gargach.d zugtahda zugeer zailahgui zeel avj zailsan chi tamiin amdral uruu bosgoh yum a chi yum uzsen hun baij negen ardiin huud yum u ohind zai tavj ugsun bol Mongol thustai hun bur hundleh bailaa chamaig Mongol hun bur harna ter chigeerei zaildaa Mongol chamaar dutaagui hudalch hulgaich odoo chi saihan yariad alahsan gazar bolgondoo gai bolj yavah yum

    Хариулах
  • 192.82.82.60
    2023/05/24

    Зүйтэй. Сайн байна. Бүгд асуудалд ийм байдлаар хандвал, иргэд ойлгоно шүү дээ.

    Хариулах
  • 202.126.90.40
    2023/05/24

    Одоо чамд хэн үнэмшхиин,оксфордоос тэтгэлэг авсн гэж чаагаад байсн биздээ

    Хариулах
  • 188.156.90.19
    2023/05/24

    YUN OLON YM HUTSADGIIN. HURDAN TULUUCHEE. ULREEGUI BOL CHI HEZEE CH TULUHGUI SANAATAI BGA BIZDE. DANHAN TOIGOITTOIGOO TAARSAN LUIVARCHIN HUDALCH, ADILHAN HULGAICHUUD.

    Хариулах