БАРИМТ: ИНЕГ татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгөөр "тогложээ"


Боловсролын зээлийн сангийн зээл олголт, чөлөөлөлттэй холбоотой хулгай луйвар ил болж, шалгалтын ажил эхэлж буй энэ үед манай редакци ИНЕГ хэмээх төсвийн байгууллага өөрсдийн гэсэн БЗС-гийн мини хувилбарыг ажиллуулж, жил бүр татвар төлөгчдийн 1-9 тэрбум төгрөгөөр үр хүүхдээ гадаад улсад сургадаг байсан ноцтой баримтыг та бүхэнд дэлгэж байна.  

ИНЕГ нь нисэхийн салбарын боловсон хүчнээ бэлтгэх хүрээнд боловсролын тэтгэлэг олгодог бөгөөд энэхүү боломжийг дотроосоо үр хүүхдэдээ олгон, дураараа дургидаг байжээ.

Тус байгууллага сүүлийн 18 жилд 28 сая ам.доллар буюу 100 орчим тэрбум төгрөгөөр боловсон хүчин бэлтгэжээ. Энэ боломжийг эдэлсэн хүүхдүүд ИНЕГ-ын дарга, удирдах албан тушаалтан, ажилтнуудын хүү, охин, хамаарал бүхий этгээдүүд байна.

Нисгэгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн дунд өрсөлдөөн үүсгэж, хамгийн чадварлагт нь өгөх ёстой байсан зээлийг ингэж эзэгэнснээрээ аав ээж нь ИНЕГ-т ажилладаггүй хүүхдүүдийн боломжийг хааж, үндсэндээ удам дамжсан вант улс, каст үүсгэсэн байна.

Түүнээс гадна:

-Улстөрчдийн хамаарал бүхий этгээдийг хамруулсан

-Барцааны гэрээ байгуулаагүй

-Сургуулиа дундаас нь хаясан

-Ирээд салбартаа ажиллаагүй

-Салбарт шаардлагагүй мэргэжлээр суралцах 35 хүнд тэтгэлэг олгосон зөрчил байгаа нь татвар төлөгчдийн мөнгөөр "тоглосон" гэж бичих шалтгаан болж байгаа юм. 

Нийт 28 сая ам.доллар /100 орчим тэрбум төгрөг/-аар суралцсан хүүхдүүд эх орондоо эргэж ирээд  салбартаа ажиллах үүргээ биелүүлээгүй байхад барьцааг чөлөөлдөг байжээ. 

Нэг ёсондоо Монгол Улсын нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой татвар төлөгчдийн мөнгө Зам тээврийн яам, ИНЕГ-ын үе, үеийн удирдлагуудын үр хүүхэд, хамаарал бүхий этгээд, туслах, нарийн бичгийн дарга нарыг гадаадад хэдэн жилээр суралцах нэрээр эрхлүүлэхэд зарцуулагдсан байна.

-2010 онд долоон суралцагчийн 450 мянган ам.доллар 

 -2011 онд 13 зээлдэгчийн 490 мянган ам.доллар

-2012 онд 34 зээлдэгчийн 2.4 сая орчим ам.доллар гэх мэтчилэнгээр чөлөөлж явсан байна.  

Гэрээний үүргээ биелүүлээгүй 100 суралцагч тус бүртээ 50-100 мянган ам.долларын зээлээ хууль бусаар чөлөөлүүлжээ. Бид та бүхэндээ мэдээллийг үргэлжүүлэн хүргэх болно. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.8
    10 цагийн өмнө

    Хариуцлагыг нөхөж тооцлх, дээр үед 25000 хохирол улсхд учруулаад цаазын ял авч байсан дах

    Хариулах
  • 192.82.90.188
    2023/05/26

    Нэрс , нөлөөллийг нь ил болгох хэрэгтэй

    Хариулах
  • 213.87.149.251
    2023/05/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.25.215
    2023/05/26

    ergvv teneg shunaltai novshnuud

    Хариулах
  • 202.126.90.68
    2023/05/25

    Инег-ын наахза-ны дарга П.Ганболдын охин Австраль улсад өндөр зардлаар сурсан танай сайтад гарахгүй бна шүү, гаргаарай шалгаарай

    Хариулах