Ч.Хүрэлбаатар: БНХАУ-ын элчингээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад "Архи ууж, мөрийтэй тоглосон" гэж гүтгэжээ


Өчигдөр Asu.mn сайт "Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон нэр бүхий УИХ-ын гишүүд, 10 гаруй Хятад улсын иргэдтэй архидан согтуурч, мөрийтэй тоглож байна" хэмээх мэдээллийг олон нийтэд шууд дамжуулан хүргэжээ. 

Харин Ч.Хүрэлбаатар өөрийн сошиал хуудсаараа дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ч.Хүрэлбаатар: "БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчихөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ. 

Хариу өгье:
1. Монгол улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компаний төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай 2 орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.

2. Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултанд хариулсан байдаг.

3. Орой Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож Монгол улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж суусан.

4. Арга хэмжээнд би 1 цаг 30 орчим минут суухдаа юун архи дарс уух, тоглох, 2 орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьж байлаа.

Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ. Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. Энэ АСУ.мн гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.102
    2023/05/27

    Хужаагаас өөр хүн олдохгүй тэй

    Хариулах
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.177.129
    2023/05/27

    Арай дэндүү замбараагүй байна шүү сэтгүүлчид.

    Хариулах
  • 203.23.199.101
    2023/05/26

    харах өнцөг ийм л болчоод байгаан.Уг нь албан бус уулзалт байх ёстой л зүйл

    Хариулах
  • 43.228.131.238
    2023/05/26

    итгэж үл болох хүмүүс учраас тэр ш дээ

    Хариулах
  • 202.126.94.20
    2023/05/26

    Harwaas heden zolbin umhii sanaalsan hujaa anrl baina lee

    Хариулах