ДАТА: ИНЕГ-ын тэтгэлгийн мэдээлэлд 2005-2007 онд олгогдсон мөнгөн дүн бүхий баримтууд дутуу байна

Х.Батсайхан
2023/05/29

ИНЕГ-аас боловсон хүчнээ бэлтгэхэд зориулж олгодог сургалтын тэтгэлэгийг дарга нар өөрсдийн үр хүүхэд, хамаатан садан, нөлөө бүхий улстөрчдийн хамаарал бүхий этгээдэд олгодог байсан нь тогтоогдоод байгаа билээ. Энэхүү шударга бус тогтолцоог хэвлэлүүд ил гаргаж тавьсны дараа ЗТХЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж, 2005-2020 оны хооронд ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан суралцагчдын нэрсийг нээлттэй болгож, яамны алыбан ёсны цахим хуудаст байршуулахаа амласан. Тэгвэл яамны зүгээс амласан ёсоор 2005-2020 онд ИНЕГ-ын зардлаар суралцсан суралцагчдын нэрсийг ил болгожээ.

Хачирхалтай нь, тэтгэлэг олгож эхэлсэн 2005 онд суралцсан 13, 2006 онд суралцсан 17 хүнд гаргаж өгсөн зардлын мэдээлэл байсангүй. 2007 онд суралцсан 34 хүний тавынх нь л гэрээний мөнгөн дүн тавигдсан байна.

Гэрээний мөнгөн дүн буюу олгосон тэтгэлгийн хэмжээ сүүлийн жилүүдэд нь бүрэн тэмдэглэгдмсэн байгаагаас харвал, ИНЕГ-ын тэтгэлгийн 2005-2007 он хүртэлх бичиг баримт, данс тооцоо цагийн явцад үрэгдэж устсан байх байх магадлалтай байна. Гэхдээ албаар устгасан, албаар мэдээлээгүй байх ч магадлал бий.

Учир нь, ИНЕГ-ын дарга байсан Т.Батжаргал охин Хашцолмонгоо Английн “Rudloe” коллежид байгууллагын зардлаар /Хэвлэлээр 50,000 цунт стерлинг гэж мэдээлэгдсэн/ сургасан гэх, тун саяхан ил гарсан мэдээллийн баталгаа буюу гэрээний дүн ЗТХЯ-аас ил болгосон баримт дотор алга байгаа юм.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.41
    2023/05/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах