Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (БНҮҮС) бол Засгийн газрын тусгай сангуудын нэг юм. Энэ сангийн онцлог нь, улсын төсвөөс санхүүждэггүй. Сангийн орлогын 70-90 хувийг харилцаа холбооны салбарын цөөн, том компаниуд бүрдүүлдэгт оршино.
Анх 2000 онд Харилцаа холбооны тухай хуульд Бүх нийтийн үүргийн сангийн тухай зааснаар хууль эрхзүйн орчин нь бүрдэж байж. Олон улсын жишгээр энэхүү санг харилцаа холбооны , наад захын зайлшгүй үйлчилгээг хүн амд хүргэх зорилгоор энэ санг байгуулдаг. Мөн энэхүү сан нь харилцаа холбооны салбарыг либералчлах бодлогын нэг хэсэг бөгөөд аль болох олон компанийг энэ зах зээл рүү оруулах зорилгын хүрээнд байгууллагддаг байна.
Манай улсын хувьд, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаа энэ жишгээр 2009 оны тавдугаар сард “Харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан нутгуудад хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх” зорилгоор байгуулсан байдаг.
Нээлттэй эх сурвалжаас шүүрдэж үзвэл, санхүүгийн мэдээлэл нь ил бус, хардлага төрүүлдэг л газрын нэг байсан аж. Харилцаа холбооны компаниуд 2019 оныг хүртэл татварын дараах цэвэр ашгийн 2 хувийг тус санд бүрдүүлж байсан бол хоёр жилийн өмнөөс 3 хувь болгожээ.
Товчхондоо, БНҮҮС харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас татвар хураан сан бүрдүүлж, тэр мөнгөөрөө алслагдсан нутгийн, арилжааны компаниуд тэр бүр хөрөнгө оруулахааргүй газруудад сүлжээ тавиулах ажлыг санхүүжүүлдэг газар аж. Өдгөө бүх сумдад утасгүй харилцаа холбоо, интернетийн 3G, 4G сүлжээ орсон тул сангийн тавьсан эхний үүрэг биелсэн гэж орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг харилцаа холбооны компаниуд үзэж байгаа аж. Мөн ХХМТГ-ын хийх ёстой сургалт сурталчилгаа гэх мэт нэргүй ажилд мөнгө зарцуулсан нь хууль бус гэж гомдол тавьж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.41
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах