Говь-Алтай аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Ган нам” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 49 км-т 5 сарын 30-ны өдрийн 05:36 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна