МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилжээ

С.Гандэлгэр
2023/05/30

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилжээ. 

Сүүлийн өдрүүдэд МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хариуцлага тооцох асуудал эрчимтэй яригдсан юм. Тодруулбал МҮОНРТ-ийн 150 гаруй ажилтан, уран бүтээлчид Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн хариуцлага тооцохыг шаарджээ. 

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг ажлаас нь чөлөөлж, Монголын Мэдээ сувгийн захирал Р.Гандиймааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна