-Шаардлагагүй мэргэжлээр суралцсан 35 этгээдийн тэтгэлэг дөрвөн аймгийн ӨЭМТ-үүдийн жилийн төсөвтэй тэнцэж байгаа юм-
Тоо бодож харьцуулсан бичлэгт хэвлэлийнхэн тогоон дотроо “Тоо бодсон бичлэг” гээд дургүй талдаа байдаг юм. Гэсэн ч Засгийн газрын олон сангуудын мэдээлэл ил болсон энэ үед харьцуулах боломж харагдаад үнэхээр тэссэнгүй.
ИНЕГ-аас боловсон хүчнээ бэлтгэхэд зориулж олгодог сургалтын тэтгэлэгийг дарга нар өөрсдийн үр хүүхэд, хамаатан садан, нөлөө бүхий улстөрчдийн хамаарал бүхий этгээдэд олгодог байсан нь тогтоогдоод буй энэ үед тэдний албан тушаалаа ашиглан өөрсдөдөө үүсгэсэн боломжийг ЭМДС-гаас Өрохийн эрүүл мэндийн төвүүдэд олгосон санхүүжилттэй харьцуулж үзмээр санагдлаа.
Нэг даргын хулгайлсан мөнгө бүхэл бүтэн аймгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төсөвтэй тэнцэж байгаа талаарх харвцуулсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ИНЕГ-ын дарга асан Т.Батжаргал охин Номондалайгаа 105,338,57 ам.доллараар хоёр удаа АНУ-д сургасан бол охин Б.Хашцолмонгоо 50,000 фунт стерлингийн зардлаар /Хэвлэлүүдэд 50,000 фунт гэж мэдээлж буй бөгөөд ЗТХБЯ-наас гаргасан тайланд зардлыг бичээгүй байв/ Англи улсад сургасан. Энэ мөнгийг өнөөгийн ханшаар тооцож үзвэл 576 сая /353 сая+213 сая/ төгрөг болж буй. Тэгвэл энэ мөнгөн дүн буюу агентлагийн ганцхан даргын өөртөө үүсгэсэн боломж Булган аймгийн ӨЭМТ-үүдэд ЭМДС-гаас олгосон төсвийн 66 хувьтай тэнцэж байна.
ИНЕГ-ын дарга асан Т.Батжаргал
Харин салбарын бус мэргэжлээр сургамж улсаас хулгайлсан /Журам зөрчин, салбарын бус мэргэжлээр үр хүүхдээ сургасан даргын төсвийн мөнгөнөөс гаргуулсан мөнгийг үргүй зардал, нисэхийн салбараас хийсэн хулгай гэж үзэх бүрэн үндэстэй/ 7 тэрбум, 546 сая төгрөгийг аваад үзвэл, бүхэл бүтэн дөрвөн аймгийн ӨЭМТ-үүдэд өгсөн санхүшүжилттэй тэнцэж байгаа юм.
ИНЕГ-ын дарга нарын журам зөрчиж “өөрсдөдөө” олгосон боловсролын тэтгэлэгийг орон нутгийн ӨЭМТ-үүдэд өнгөрсөн онд олгосон санхүүжилттэй харцуулахад ийм дүр зураг бууж байна. Нийт аймгуудын дунд 2 тэрбум хүрэхгүй төсөвтэй долоон аймаг байгаа гээд бодохоор өнгөрсөн хугацаанд улс орны хөгжлийг хэн хойш нь чангааж байсан нь ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, нийтээрээ амьдралын чанараа хангалттай сайжруулах хэмжээний хөрөнгийг цөөн эрх мэдэлтнүүд өөрсдөдөө хэт өндөр өртөгтэй боломж олгох замаар завшиж байсан болж таарч байгаа юм.
САЛБАРЫН БУС МЭРГЭЖЛЭЭР ГАДААД УЛСАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН 35 ИРГЭНД ОЛГОСОН ТЭТГЭЛЭГ
2,187,396.83 АМ.ДОЛЛАР /Одоогийн ханшаар 7 тэрбум, 546 сая төгрөг /
ЭМДС-ГААС ӨЭМТ-ҮҮДЭД ОЛГОСОН САНХҮҮЖИЛТ
АРХАНГАЙ 1 тэрбум, 355 сая
БАЯН-ӨЛГИЙ 2 тэрбум, 100 сая
БАЯНХОНГОР 2 тэрбум 170 сая
БУЛГАН 875 сая
ГОВЬ-АЛТАЙ 1 тэрбум, 598 сая
ГОВЬСҮМБЭР 910 САЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
харсан царайнууд байна. бүгд л баян хүмүүс байна.мөнгөтэй мөнгөөр тоглогч за тэгээд гэмгүй царайлцан ,,,, монголын зовлон бол шуналдаа ханаж цаддагүй хүмүүстээ байна ....яана аа...бүх төрлийн сан, тэтгэлэг, ерөөсөө тодорхой хэдэн хүн байнга гар дүрдэг пм биш үү.....яасан гэж эд нар цадаж хандаггүй байна аа...үйлийн үрээ үзээсээ ....олон давтан төрийн сан тоногсод......
Хариулах