Олон суваг дамжуулагчдын холбооны санаачилгаар, Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН 2023” ур чадварын тэмцээн энэ сарын 27-ны өдөр амжилттай болжээ. Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох "Юнивишн", "ДДэш", "Эн Би Си", "Шинэ Сансар", "Мобинет", "Монголсат нетворкс", "Скаймедиа корпораци" ХХК-иудын мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 төрлөөр өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээн нь инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшсэн инженерүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойн дээр өрсөлдөөнтэй, мэдлэг мэдээлэл өгсөн, практик сургалт болсноороо илүү ач холбогдолтой болсон.
Тэмцээний тэргүүн байрт "ДДэш", дэд байрт "Юнивишн", гуравдугаар байрт "Шинэ Сансар" компаниудын инженерийн баг бусдыгаа хошуучлан, амжилтаараа тэргүүлжээ. Цаашид холбооны зүгээс энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар тогтсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.235
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах