-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оршин суугчийн эрхийг өргөжүүлж баталгаажуулья-
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг тусгаж өгсөн билээ. Тодруулбал, 32.1.4-т “хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах” эрхтэй гэж заасан бөгөөд үүнийг тухайн үед “Иргэд дэд бүтцэд холбогдсон буюу орон сууцанд амьдруулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах эрхтэй, эрхийг хангах нь нийслэлийн үүрэг болсон” гэж сурталчилж байлаа.
Энэ бол үнэхээр маргаангүй, дэвшил мөн ч одоо харахад дутуу дулимаг байжээ. Зөвхөн дэд бүтэц биш, гадна орчинг мөн стандартад нийцсэн, амьдрахад ая тухтай, таатай байлгах асуудлыг тусгайлан оруулж, шаардлагатай гэж үзвэл автомашины зогсоол, ногоон байгууламжийн зохистой стандартыг ч оруулаад ирэх ёстой байж.
Одоогийн хуулиар бол нийслэлийн оршин суугчид дэд бүтцэд холбохыг л шаардах эрхтэй тул Нийслэлийн хувьд, орон сууц барих зориулалтаар олгосон олон зөвшөөрлүүдээ халхлах “бамбай” байдлаар ашиглагдах нөхцөл үүссэн байна.
Манай нийслэл хотын хувьд дэлхийд яригдахаар том газар нутагтай. Муугүй боловсруулсан стандарт, дүрэм журамтай ч биелүүлдэггүйн гачлантай. Гэхдээ одоо оройтоогүй.
Одоо байгаа стандарт, орчин нөхцлөө хадгалахын тулд хотын төвд нэмж барилга барихгүй байх, шинээр барилга барих зөвшөөрлийг хотын зах руу шилжүүлэх зэрэг арга хэмжээг авах бүрэн боломжтой. Учир нь, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар удирдлагуудын хэрэгжүүлэх эрх мэдлийг нь хангалттай тавиад өгчихсөн юм.
Анх гэр хорооллыг барилгажуулах асуудал хөндөгдлөж байх үед “Хотын захаасаа эхлээд барилгажуулья” гэдэг санаа дэвшүүлж, овоо явцтай байсан ч сүүлийн долоон жилд л гэнэт баахан барилга баригдаж, стандарт хангаагүй олон барилга баригдчихлаа.
Иргэд өмчийн газаа ашиглах эрх нь нээлттэй ч “хувийн өмч” гэдэгт ач холбогдол өгч, тухайн газарт бий болох орчинд ямар нөхцөл бий болох вэ гэдгийг тооцоогүйгээс одоогийн гамшигт байдал үүссэн гэж үзэх үндэстэй.
Тэгэхээр, одоо нэгэнтээ шинээр олгогдох барилгын зөвшөөрөл болгон нэгэнтээ дордчихсон стандартыг улам дордуулах учраас хуульдаа өөрчлөлт оруулж, улмаар хотын зах руу барилга баривал илүү хөнгөлөлттэй нөхцөл олгох, урамшууллын механизмыг бий болгох хэрэгтэй байна.
Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийг шинэчилж, төвийн байршуудад байгаа үл хөдлөх хөрөнгөөс өндөр татвар ногдуулахаар завдаж байгаа. Энэ нь сонирхлыг хотын зах буюу дагуул хотууд руу чиглүүлэх нэг хөшүүрэг болох ч механизмын нэг л хэсэг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.181.177
Циркийг ажиллагаанд оруулаач. Румыни улсын тусламжаар барьсан барилгыг зориулалтынх нь дагуу ашиглахыг хүсч бна. Олон жил үндэсний циркийн тоглолтын зар харсангүй, үзсэнгүй циркийн урлагийн хөгжлийг хойш татагч нар аа.
Хариулах150.129.143.178
маш зөв
Хариулах