Шугам хоолойд ажиллаж байсан 53 настай эрэгтэй шороонд дарагдаж амиа алджээ

Т.Отгонсувд
2023/06/09

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан нэг хүн шороонд дарагдаж амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 08-нд 12:56 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д /53 настай, эрэгтэй/ цэвэр бохирын шугам хоолой суурьлуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байжээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.237
    2023/06/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах