Минерва Годдис брэндийн загварын шоу болоход ердөө 7 хоног үлдлээ...

2023/06/09

Minerva Goddis брэндийн зохион байгуулж буй Street Fashion Show  энэ сарын 17-нд болно.

Тус загварын шоуны үеэр залуу уран бүтээлчид болох B.L.M.D хамтлаг шоуны гол үзүүлбэрийг үзүүлэхээр сонгогдсон байна. Загварын шоу нийтдээ 5 цагийн хугацаанд явагдах ба уран бүтээлч Маралжингоо, Анури, Молтогчин, Саитама нар өөрсдийн дууг толилуулахаар болжээ.

Зохион байгуулагчдын зүгээс дан ганц өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахаас гадна бусад залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа аж.

Жишээлбэл,  загварын шоуны үндсэн алхалтын аяа хоёр хөгжмийн продюсер залуучуудаар тусгайлан хийлгэж байгаа. Залуу хүмүүс шинэ зүйлс хийж бүтээхэд нэг нэгэндээ туслан, хамтран ажиллах хэрэгтэйг ойлгуулах нь тус шоуны гол зорилго гэв. 

Минерва Годдис брэндийн үүсгэн байгууллагч, дизайнер Г. Анударь "Манай брэнд бол unisex буюу хүйсгүй загвартай гэдгээрээ онцлог. Мөн зарим загвартаа монгол үндэсний хувцасны хэв шинжийг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан ямар ч хүн өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой байхаар хийдэг. Энэ маань нэг ёсондоо монгол үндэсний уламжлалт хэв шинжээ алдахгүй байхыг дэмжиж байгаа гэсэн үг. Монгол үндэсний хувцасыг өдөр тутамдаа өмсөж явдаг хүн их ховор байдаг. Тиймээс манай брэнд өөрсдийн загварын чиг хандлагадаа Монгол үндэсний хувцасны хэв шинжийг шингээж залуучууд гэлтгүй бүх насны хүн өдөр тутамдаа өмсөж болохоор өнгөлөг, загварлаг, дахин давтагдашгүй загваруудыг цөөн тоогоор үйлдвэрлэдэг" гэв.


Шоуны ерөнхий найруулагч Г.Норовдаян "Бид шоуны өнгө төрхийг аль болох минимал хэв шинжтэйгээр зохион байгуулахаар хичээн ажиллаж байна. Миний хувьд Монголд болдог ихэнх загварын шоунууд шоуны өнгө төрх, гэрлийн найруулгадаа хичээж анхаардаггүй юм шиг санагддаг. Загварын шоуны гол харуулах зүйл бол тухайн дизайнерийн урласан хувцаснууд, тэднийг өмсөн харуулж буй моделууд гэж боддог. Иймд бид бүх тайзны зохион байгуулалт дээрээ хувцас болон моделуудаа үзэгчдэд илүү онцгой харагдуулах шийдлээр хийж байна" гэжээ.


Тасалбарыг шоппигоос: 
https://shoppy.mn/products/streetfashion0617





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.237
    2023/06/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах