​ 3000 хүүхдийг хохироосон Тайгам Алтай ХХК-д ХАРИУЦЛАГА ТООЦНО уу, Хотын дарга аа

2023/06/12

Сүүлийн 10 гаруй жил улсын сургуульгүй байсан Алтай хотхоны оршин суугчид Тайгам Алтай ХХК-иас газраа чөлөөлж өгөхийг шаардаж, өнөөдөр жагслаа. 

Тус хотхонд 16.000 хүн, сургуулийн насны 3000 орчим хүүхэд оршин суудаг. Гэвч анхны төлөвлөлтөөрөө сургууль баригдаагүй, оронд нь зочид буудал босох гэж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тайгам Алтай компанийн хувьд Алтай хотхоныг барьж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус хотхон хүн амын нягтрал ихтэй хотхонд нэг ч улсын сургууль байдаггүйд иргэд бухимдалтай байгаа юм.

Барилгын зураг төсөлд улсын сургуулийг төлөвлөн зургаа батлуулсан ч хийж гүйцэтгээгүй байна.

Өнөөдөр улсын сургуульгүйгээс оршин суугчид Нарны хорооллын 141-р сургууль, Төмөр замын 73-р сургуульд хүүхдээ сургаж байна. Тус сургуулиудын ч багтаамж одоо туйлдаа хүрсэн тул Алтай хотхоны хүүхдүүдийг сургах боломжгүй болсон талаар мэдэгджээ.

Энэ асуудлаар иргэд тус тойргоос сонгогдсон гишүүдэд хандсан байна. Иргэдийн зүгээс Тайгам Алтай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Хотын даргад шаардлага хүргүүлнэ гэлээ.

Цаашлаад Тайгам Алтай компанид зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох учиртайг иргэд онцолж байлаа.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.47
    2023/07/07

    Тайгам алтайгийн барьсан байрыг худалдаж авахгүй байвал яадын!!! Ямар гээчийн шунал нь дэндсэн хөгийн увайгүй юмнууд байдаг бол. Карма гэж юм бий дээ!!! Олимп хотхоны сургуулийг бариулахгүй гэж их л үзэж байна. Арчаагүй хөгийн юмнууд!!!!

    Хариулах
  • 202.126.90.39
    2023/06/13

    Tuslaltsaad hamtdaa baritsgaa. 3000 uulaa baij. Evtei bai.

    Хариулах
  • 213.87.135.128
    2023/06/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.131.251.130
    2023/06/12

    Ширэнгэн бетон болгосон доо

    Хариулах