Таксигаар үйлчлүүлэх үедээ хүний амь хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Т.Отгонсувд
2023/06/12

Өнгөрсөн гурван сарын 27-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн жолоочтой хамт явсан дүүг нь хөнөөж улмаар жолоочийг хөнөөхөөр завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. 

Тэгвэл Хан-уул дүүргийн прокурорын газраас тухайн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал,Уг хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.128
    2023/06/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах