П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо

Х.Есү
2023/06/13

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 19-р хуралдаан болж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо.
-Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 

-1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан.

-1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

-1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан

-2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан

-2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга

-2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал

-2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарг

-2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.236
    2023/06/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах