О.Батсүх: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат морьтой болон мотоциклтэй хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгдье

С.Гандэлгэр
2023/06/16

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүхээс тодрууллаа.

-Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор юуны өмнө таниас тайлбар авах гэсэн юм. Бичлэг дээр гарч буй үйл явдал юунаас үүссэн вэ?

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд “Гацуурт” ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг. Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Хүмүүсийг машинаар хөөж байгаа бичлэгийг юу гэж тайлбарлах вэ?

-Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан. Мөн компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. Энэ асуудлаар тухай үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цаашлаад сумын удирдлагуудад хүртэл гомдлоо гаргасан.

Асуудлын гол нь тухайн тарсан бичлэг бүх процессыг өгүүлээгүй буюу зөвхөн нэг хэсгийг л харуулсан байна лээ. Бичлэгийн өмнө болсон явдлаас тайлбарлахад тухайн морьтой залуучууд эхлээд адуу хулгайлж авч явахыг завдсан бөгөөд “Гацуурт” компанийн ажилчдын эсэргүүцэлтэй тулсан учраас хүч хэрэглэж, нэг ажилтны гарыг гэмтээж хугалсан асуудал үүссэн гэдгийг дахин хэлмээр байна. Энгийнээр эргэцүүлэхэд хэн ч гэсэн өөрийн өмч хөрөнгөө бусдад дээрэмдүүлэх, хулгайд алдахыг хүсэхгүй шүү дээ.

Ялангуяа эмэгтэй ажилтны биед халдаж гарт нь хүнд гэмтэл учруулсан учраас арга барахдаа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн автомашинтайгаа явж тухайн үйлдлийг зогсоож адуугаа тогтоосон. Гэтэл болсон үйл явдлын зөвхөн нэг хэсгийг бичиж авчихаад Л.Чинбат автомашинаараа мотоциклтой, морьтой хүнийг дайрч унагалаа гэсэн мушгин гуйвуулсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсанд гүнээ харамсаж байна.

Миний хувьд хариуцлагатайгаар мэдэгдэхэд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь цахим орчинд тавигдсан бичлэг дээрх шиг дээрх хоёр хүнийг дайраагүй бөгөөд тус бичлэг нь болсон үйл явдлын зөвхөн өөрсдийгөө хохирсон мэтээр харагдуулах гэсэн хэсгийг тасалж тавьсан гэдгийг дахин хэлмээр байна Хэрэв тухайн бичлэг бүтнээрээ байсан бол ийм үйл явдал огт болоогүй гэдэг нь харагдах байсан. Тиймээс дээрх бичлэгийг зохион байгуулалттайгаар тасалж тавьсан гэдгийг хэлмээр байна.

-Бичлэгт нэг эрэгтэй мотоциклтойгоо дайруулаад уначихлаа гэж ярьж байсан шүү дээ. Энэ ямар учиртай хүн бэ?

-Зүгээр явж байсан хүн бичлэг хийх болохоор доголж, өөрийг нь дайрч гэмтээчихсэн мэтээр олон нийтэд харлуулах үзэж зориудаар ийм зүйл хийсэн. Тухайн бичлэг хийсний дараа зүгээр алхаад явж байсан. Үүнийг харсан олон хүн гэрчилнэ. Тухайн үед “Гацуурт” ХХК-ийн ажилчид болон нутгийн иргэд хамт байсан. Гол асуудал нь тухайн үед Сэлэнгэ рүү адуу тууж оруулахгүй гэж эсэргүүцээд буй хүмүүс хуульд байхгүй шаардлага тавьж, хүч хэрэглэж дур зоргоороо авирлаж байсан нь гол үйл явдлын шалтгаан нь болж буй.

-Бичлэг дээр гарч буй Ганзориг гэдэг хүн тухайн орон нутагт ямар хамааралтай хүн бэ?

-Тэр хүн бол багийн засаг даргаар ажиллаж буй нэгэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд Гацуурт ХХК-ийн талаар зориудаар сөрөг мэдээлэл түгээж, нутгийн иргэдийг өдөөн турхирч, компанийн эд хөрөнгийг сүйтгэж эвдэлдэг этгээд юм. Өөрөө төрийн албан хаагч хэр нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, компанийн нэр хүндийг зориудаар гутаан доромжилж, бусдад нөлөөлсөн асуудлаар бид холбогдох байгууллагуудад хандаж захиргааны арга хэмжээ хүртэл авахуулж байсан. Компанийн зүгээс Ганзориг гэдэг тэр хүнтэй үл ойлголцож, муудах ямар ч шалтгаан байхгүй. Гэтэл тэрбээр сум орон нутагт компанийн нэр хүндийг харлуулж улс төр хийдэг болчихсон. Ингэхдээ "би Гацууртыг зогсооно. Газрыг нь нутгийн иргэдэд авч өгнө" гэх мэтээр бусдыг өдөөн турхирч, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн.

Энэ хүн өчигдөр гартаа бэртэл авсан гээд байгаа эмэгтэй ажилтан н.Ичинноровын хурууг нь хугалж хүнд гэмтэл учруулсан учраас цагдаагийн байгууллагад хандаж, улмаар шүүх эмнэлэгт шинжээч томилуулаад явж байна.

-Одоо н.Ичинноровынх нь биеийн байдал ямар байгаа вэ?

-Хуруу нь хугарсан учраас эхний байдлаар эмнэлгийн тусламж авч анхан шатны тусламж үзүүлсэн байгаа. н.Ичинноровоос гадна хоёр ч эмэгтэй ажилтан зодуулсан. Ганзориг гэх этгээд толгойлж, түүнийг дагаж явсан согтууруулах ундаа хэрэглэсэн залуучууд ирж нийлж зодсон гэсэн үг. Энэ үйл явдал өчигдөр шөнөжингөө үргэлжилсэн.

Манай компанийн зүгээс өөрийн эзэмшлийн хашаа руу адуугаа тууж оруулах гэж байгаа учир байдлаа хэлсэн. Гэтэл тухайн этгээдүүд ойлголцолд хүрч чадалгүйгээр компанийн ажилчид руу хүч хэрэглэж биед нь халдаж гэмтэл учруулсан. Түүнээс гадна хэд хэдэн унага, адуу хулгайд алдагдсан тохиолдол үүссэн учраас түүнийг баримтжуулсан бичлэг бүхий мэдээллийг цагдаагийн байгууллагат өгч шалгуулж эхэлсэн байгаа. Хуулийн байгууллагаас уг асуудлыг эцэслэн тогтоох байх.

-Малын хулгайчдыг нь олж тогтоосон зүйл бий юу?

-Өчигдрийн байдлаар олон тооны адуу хулгайд алдагдсан. Бидний асуудал цагдаагийн байгууллагат шалгагдаж байна. Тухайн малын хулгайчдыг цагдаагийн байгууллагаас олж тогтоох ажлыг явуулж байгаа гэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд, хууль зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хохироох асуудал цаашид гарч болохгүй гэдгийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.



Сэтгэгдэл (46)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.168
    2023/06/25

    Зайл гөлөгнүүд төрөөс тэр шээсээ аваарай

    Хариулах
  • 45.117.35.10
    2023/06/16

    Ингэж л ард түмэнд буруугаа тохоод сурцан 'цайчихсан улсууд шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.241
    2023/06/16

    Hutssag gulug nar bhiimaa zaluu hvn ingej amidrahaas ichih heregteidee vneheer gutamshig sejig hvrmeer yum

    Хариулах
  • 139.5.218.168
    2023/06/16

    Аргагүй ш.дээ угаадасыг долоож байгаа гөлөг одоо ингээд мөнгөөр зодоод гүтгээд гарчихна гэсэн төлөвлөөгөөтэй хөдөлж эхэлж байх шив

    Хариулах
  • 202.179.21.196
    2023/06/16

    Чинбатын тэжээвэр гөлөг юу гэж хуцаад байнаа хүн дайрч алах гэсэн новшийг өмгөөлж хамгаалсан нохойн гөлөг чинь зайлаач

    Хариулах
  • 66.181.186.22
    2023/06/16

    Хууль ч өмгөөлөгч юм бол шударга байгаач худалч

    Хариулах
  • 66.181.191.171
    2023/06/16

    Иргэд гэж хүний юмыг хулгайлаад дураараа дургиж байх ёстой ву Худлаа энгийн иргэд гэсэн нэрийн дор хулгайч худалч шантаач нарыг битгий дэмжээд бай

    Хариулах
    • 202.126.89.241
      2023/06/16

      Zailaa shees mini

  • 59.153.114.120
    2023/06/16

    Энэ өмгөөлөгч гуай залуу хүний замаа буруу засаад бузартай хутгалдаад буруу замаар оржээ.ийм залуу хүн яаж ичихгүй ...

    Хариулах
  • 66.181.161.239
    2023/06/16

    Ойлгомжтой ш дэ.баян хүний халаасанд орчихсон л байна даг.үйлийн үр хаалга андуурахгүй ээ

    Хариулах
  • 203.91.115.50
    2023/06/16

    Зочин

    Хариулах
  • 195.26.202.78
    2023/06/16

    Tur n nudgui dulii , ard tumen n martamhai ulsig Chinbaa met buduuleg tseejee delgesen baychuud, saindaa oyun uhamaaraa bayjagui humuus ingej shogoldog yum bna . Hahaha Mongolin ard tumend hohi n gej helii

    Хариулах
  • 202.131.247.158
    2023/06/16

    Хууль мөнгөтэй хүнд л үйлчилнэ ш дээ. Ард түмэн ялж чадах уу?

    Хариулах
  • 139.5.217.223
    2023/06/16

    Хуогайчууд бүгд л байгалын баялаг төсөв тендэр ждү энэ бүгдийг л цөлмөж иргэдийн боломжыг хулгайлж л өдий зэрэгт хүрсэн бгаа ш тээ хэт сагсуурах ч сайны ёр биш дээ карма хэзээж ч андуурдаггүй гэдэг бхаа

    Хариулах
  • 202.126.89.165
    2023/06/16

    Bodit baidal dr n basn hvmvvs n gerchleeg huiliin daguu shiidegdh bh

    Хариулах
  • 202.126.89.156
    2023/06/16

    Zaluu xvn bj yasan yalzarsan dotortoi nowsh we chi mongotei xvnii gariin vzvvrt zaragdax sxan bdagiimvv ter bichlegendeer chine bvgd il tod bxad

    Хариулах
  • 202.126.89.189
    2023/06/16

    Энэ улсын өмч газрын баялгаар хөлжсөн хулгайч нарыг дарах цаг болсон

    Хариулах
  • 64.119.18.220
    2023/06/16

    Ene umguulugchn bugsiign tsembiitel doloodiin bnadaa

    Хариулах
  • 103.161.242.70
    2023/06/16

    Одоо баатарын зөв болсон уу

    Хариулах
  • 192.82.91.145
    2023/06/16

    Цагааннуур сумын 3 р багийн засаг дарга гэж энэ залуу бол маш шударга ганцаараа шахуу 4 жил тэмцэж бга үнэн ялах болтугай..Ганзориг дүүд амжилт хүсье..чи чаднаа..

    Хариулах
    • 66.181.186.84
      2023/06/16

      Хэнтэй тэмцээд баыгаа юм

  • 139.5.219.193
    2023/06/16

    МАН-Н НЭР ХҮНДИЙГ УНАГААЖ БНА . АН-Н САЙХАН САЙХАН ТОГЛОЛТ ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ ӨГЛӨӨ.

    Хариулах
  • 202.126.90.101
    2023/06/16

    Zuinbatiin 100/ zuvuu naad xeden arxi vnertvvlsen xaltaryyd chin um xeleed oilgoxgvi tarixnii turasltai yaaval ene xvnees xeden tugrug calgax be l gej yvaa

    Хариулах
    • 66.181.161.202
      2023/06/16

      bitgii huts uurtuuguu adilhan yum bodoh yum a chi

  • 139.5.216.188
    2023/06/16

    Чинбатыг дарамтлаж хэдэн цаас авах гэж байгаад энэ улсын шантаажчингуудын бодит нүүр царайг харууллаа. Нэг хэсэг нь очиж өдөж хатгаж бужигнуулдаг бухимдуулдаг дараа нэг мэргэжлийн хэвтээ сэвээчин сэвж орилж хашгирдаг тэрэнд төрийн доод шатны нэгжүүд нь оролцдог

    Хариулах
    • 66.181.161.202
      2023/06/16

      chimdaagiin bugs archigch

    • 64.119.22.253
      2023/06/16

      Чи тэр бичлэгийг үзээгүй хүнүү нүдээ нээ

    • 66.181.187.229
      2023/06/16

      Лалараа чи ингэж шантааж хийдэг байсан юм уу.басзүйгээргүй сэвээчинтэй гөлгөнцөр чинь.

    • 202.126.90.54
      2023/06/16

      Хууль үйлчилдэггүй бузрууд ч том байна аа

  • 64.119.17.123
    2023/06/16

    Малчид алга сэлэнгийнхэн тариаланчид талбай газраа гэсэн л хүмүүс бн

    Хариулах
  • 66.181.161.130
    2023/06/16

    Hulgaich Chinbat baigaliin aluurchin nudend n alt mongo 2 l hargdah hulgaich mulguu ohinoo avaad shunliin tulam mongoloos zail

    Хариулах
  • 64.119.17.123
    2023/06/16

    Сайн л багийн засаг Дарга бн даа, бөгс долоогч биш

    Хариулах
    • 66.181.186.84
      2023/06/16

      Ийм дарга байхад хэрэлдээд зодолдоод байхаас яахав?

  • 66.181.179.150
    2023/06/16

    Хөрөнгөтөн завшаад хөдөөний борчууд хохирдог хорвоо шүү дээ. Гайхах ч юм алга .Болдог юм болдогоороо болоод өнгөрнө.

    Хариулах
  • 202.9.40.225
    2023/06/16

    зө зө нэг иймэр хүү тэ

    Хариулах
  • 66.181.166.210
    2023/06/16

    зө зө, гэгээн цагаан өдрөөр өөрсдөө бичлэг хийж байгаад малын хулгай хийчдэг тэ?

    Хариулах
  • 66.181.160.106
    2023/06/16

    Iim ch “ baatar” bh gej de. Shagnal ezenee olooguin jishee ene dee. Uruu toloorei nobsh mini.

    Хариулах
  • 59.153.112.228
    2023/06/16

    6-13 ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумруу Орхон голын гүүрээр эцэж турсан их хэмжээний адуу тууж явсан. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг гээд жирийн иргэд мал оруулаж болдоггүй. Харин Чинбат болдог юмуу? Энэ улсад МАН байгаа цагт хэзээч шударга зүйл болохгүй.

    Хариулах
  • 192.82.84.80
    2023/06/16

    Ацных нь адууны хулгайч байдаг юм гэгээн цагаан өдөр. Бэлчээрээ хамгаалсан хэдэн малчин л байх нь билээ

    Хариулах
  • 202.179.27.34
    2023/06/16

    Хүмүүсийг хөөж айлгаж, сэтгэл санаа,эд эсийг нь үхүүлж,дарамталж , айлган сүрдүүлж байгаа явдал нь зөв үйлдэл үү. Тэнэг дурак минь. Машинаараа хөөж алхыг завдаж байгаа нь наад Чинбат балай новшийн чинь зөв үү. Бага тэнэгтээрэй

    Хариулах
  • 202.55.188.39
    2023/06/16

    МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ ЯЛДАГ БОЛСОН

    Хариулах
  • 59.153.113.96
    2023/06/16

    ингээд Малчидын,,,,Буруу болоод өнгөрнө,,,,

    Хариулах
  • 192.82.76.103
    2023/06/16

    Малчид угаасаа ингэж тэнэгтдэг. Зуд болоод нутаг сэлбэж байгаа адилхан малчидаа хүртэл дээр дооргүй гадуурхаж хөөдөг нь үнэн ш дээ

    Хариулах
  • 192.82.85.185
    2023/06/16

    malchdiin buruu bolood taarhiin bnldaa

    Хариулах
    • 192.82.88.201
      2023/06/16

      Beden togrog harhaar ard tumen hun bish bolchdog hogiin humuus yum da omgoologch chi ingej ajil hiiguie buruugiin buruugaarn zowiign zowoorn omgooloj sur surguuldn suusanl blgui ingej ulaan tsaim hudl omgooloj bolohgui mottsekltoin hun dairaadl ungaasan mortoi huniid ildeedl ungaad morniihn guyan tushaa arsiign yazlaad mahiign gargatsan mon mori unj yawsan huniihn tarhin ewgui bn gesen ene tegeed hudlaa gehu humuus Chinbataa boliooche hun alla geedl orildood bhad ildeedl hoogood bsan ter bas hudla yu arail dawartsan nowshnuud we

    • 66.181.161.202
      2023/06/16

      harin thh ene umguulugch chini bugs dolooj amandaa mungu chivvlsen nowsh bgaan