Хөвсгөл аймагт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 12 аж ахуйн нэгжид арга хэмжээ авчээ

Т.Отгонсувд
2023/06/16

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. 

 БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг энэ сарын 12-ны өдрөөс хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор дараах зөрчил илэрчээ.
•Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
•Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
•Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
•Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
•Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25 зөрчил илрүүллээ. Илэрсэн зөрчилд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийж дараах шаардлагуудыг хүргүүлжээ.
•Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
•Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
•Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна