Ховд аймагт үерийн улмаас малчин малтайгаа усанд боогджээ

2023/06/16

Ховд аймгийн Мянгад суманд  “Гахайтын бор хошууны арал” нуурын усны түвшин нэмэгдсэний улмаас малчин Б нь 50 бог малтай усанд боогджээ.

Энэ тухай дуудлагыг ОБЕГ зургаадугаар сарын 14-ний 20:52 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, аврах завь ашиглан малчин Б /25 настай, эрэгтэй/-ыг нуурын арал хэсгээс аюулгүй газарт гаргасан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул ажиллагааг зогсоож, малыг нь 06.15-ны өдөр гаргах үүрэг өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна