Баян-Өлгий аймгийн Бугам сумын нутагт "Дэлгэр" мөрөнд долоон настай хүүхэд живжээ.
Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 09-ний 15:38 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайж байна.
Эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ний 07:00-20:30 цаг хүртэл хайсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.Өчигдөр өглөөнөөс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд гол усны түвшин нэмэгдсэн үед аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдээ хараа хяналтгүй гол ус руу ойртуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна