​ Э.Ижилболд: Манай үлээдэг дарга нараас илүү Солонгос хүмүүс бидний төлөө тэмцдэг

2023/06/17

БНСУ-д хууль бусаар оршин сууж, ажиллаж буй иргэдийг албадан буцаах ажил идэвхитэй үргэлжилж буй.  Энэ талаарх мэдээлэл ч анхаарлын төвд байгаа билээ. 

Тэгвэл БНСУ-д ажиллаж буй сэтгүүлч Э.Ижилболд өөрийн цахим хуудсандаа энэ талаар үзэл бодлоо илэрхийлжээ. 

Тэрбээр "Энэ удаагийн хууль бус иргэдтэй тэмцэх шалгалт их ширүүн явагдана. 
Солонгост ковидын дараа хууль бусаар оршин суух иргэдийн тоо огцом өсч, үүнийг дагаад хар тамхи нууцаар худалдаалах болон гэмт хэрэг ихсэх болсон.  Энэ удаагийн шалгалт гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хууль бус иргэдийг илрүүлэн нутаг буцааж байгаа. 
Манай дарга нар ирэх болгондоо хоёр улс "визгүй" зорчих талаар хэлэлцэнэ гэж үлээдэг. Ядаж энд байгаа 15 мянга гаран хууль бус иргэддээ нэг удаагийн виз олгох, хугацаандаа ирж буцаж буй иргэдэд визний нөхцөлийг хөнгөлж өгөх, виз нь гарсан тохиолдолд хилээр саадгүй нэвтрүүлэх гээд хэрэгжүүлж болох олон ажил байна. 

Ковидоос болж нутаг буцаж чадалгүй байсаар визийг нь сунгаж өгөхгүй хууль бус иргэн болсон олон "кэйс" байна. Буцаад явбал дахиж орж ирж чадахгүй байх гэсээр хууль бусаар үлдэх олон залуус байна. 
Тэгвэл хуулийн дагуу хугацаандаа ирж буцахад виз нь асуудалгүй гардаг бол хэн үр хүүхэд, гэр бүлээ орхин орхин харийн нутагт үлдэх вэ дээ! 

Манай дарга нараас илүүтэйгээр зарим солонгос хүмүүс хууль бус иргэдийн эрх ашгийг хамгаалахаар тэмцдэг.  Өнгөрсөн жил хууль бус иргэдтэй тэмцэж буй явдлыг эсэргүүцэн жагсаал хийж буй зургийг харж байна.

Тухайн үед "Хууль бус иргэд ч гэсэн бидэнтэй адил хүн. Тэд байхгүй бол үйлдвэрлэл явагдахгүй" гэсэн нийтлэлүүд их гарч байсан. Аргагүй шүү дээ. Солонгосын бүхий л хүнд хүчир ажлаас эхлүүлээд солонгос залуучууд нь хийх дургүй ажлуудыг гадны залуучууд үүрч авч явж байна шүүдээ!

Манайд даргын хүүхэд төрийн зардлаар гадаадад суралцаж, даргын хамаатан дарга болж, даргын цүнх баригч дарга болдог цаг өнгөрсөн цагт бид хөгжинө" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.