Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр С.Зоригийн хэргийг гардан үйлдсэн этгээдүүдийн нэг гэж өөрийгөө баталж байсан Ц.Амгаланбаатарын хүсэлтээр хэвлэлийн бага хурал хийж, үгийг нь олон нийтэд хүргэлээ. Тус комисс өмнө нь эрүү шүүлтэд өртсөн хоригдлын үгийг ингэж олон нийтэд хүргэж байсан удаа ховор. Хүсэлтүүд бол маш их очдог нь тодорхой байдаг. Эндээс Ц.Амгаланбаатарыг тун ч онцгойлж авч үзсэн гэж ойлгогдоно.
Мэдэгдлийн тухайд, эхний хэсэг нь “н.Чимгээ, н.Содномдаржаа нарыг эрх баригчдын хүслээр гүтгэсэн, хариуд нь амь хэлтрүүлж, гадагшаа зугтаалгахаар амласан” гэсэн утгатай. Нөгөө хоёр нь суллагдчихсан болохоор энэ ч тодорхой. “Яагаад удаан дуугүй байж байгаад одоо дуугарав” гэдэг асуулт үлдээхээс өөр ач холбогдолгүй. Ц.Элбэгдоржийн нэрийг хэлсэн нь л сонин. Харин дараагийн хэсэгт нь ач холбогдолтой байж мэдэх мэдээлэл дуулгасан нь “Хүсээгүй хэргийг нь хийлгэж, бусдыг гүтгүүлсэн ТЕГ-ын ажилтнууд одоо ч ажлаа хийсээр байгаа учраас амь насныхаа төлөө санаа зовж байгаа” тухай асуудал байв.
Хүн амь насныхаа төлөө санаа зовох нь мэдээжийн хэрэг. Улмаар Хүний эрхийн комисст хандах, хамгаалалтад орох эрх нь ч нээлттэй. Харин түүний мэдэгдлийн араас “ТЕГ-ын ажилтнууд н.Чимгээ, н.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, С.Зоригийн хэргийг хүлээлгэхэд оролцсон” гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдаж магадгүй нь. Мөн Ц.Элбэгдоржийг янз бүр болгох эхлэл байж болно. Магадгүй, энэ мэдэгдлийн хамгийн том агуулга нь энэ ч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатарын мэдүүлгийн араас экс ерөнхийлөгчид асуудал үүсгэх акц, эс бол ТЕГ, ШШГЕГ-т дорвитойхон халаа сэлгээ явагдаж тун магадгүй нь. Эрх баригчид хоригдлоор хүссэнээ хийлгэдэг юм бол Ц.Амгаланбаатар одоо ч эрх баригчдын хүслийг дагаж байж мэднэ гэсэн үг.
Дашрамд, хуулийн байгууллага н.Чимгээ, н.Содномдаржаа нарыг сулласан ч цагаатгаагүй нь хэзээ нэгэн цагт хурц хурц мэдэгдэл хийж тодорч гарна гэсэн хүлээлтийг үүсгэдэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.75.184
Монгол улсыг хөгжилгүй, эдийн засгийн чадавхгүй,дорой бусдын гар харсан,иргэд олон түмэн хоорондоо тэрсэлдсэн аливаа мууг тултал нь сэвсэн бүтэн үеийг бий болгосон хүн бол Элбэгдорж. Энэ хүнд хуулийн дээд арга хэмжээ авах.
Хариулах66.181.190.253
За ингээд олон түмний дотор яригдаад байдаг Бат-үүл, Элбэгдорж хоёрын Зоригийг амь настай холбоотой асуудал илэрэх нь гарцаагүй болж байна уу.
Хариулах66.181.161.47
Шударга үнэн ялах болтугай
Хариулах202.55.191.194
хэдий алуурчин шоронгийн хүнч маргаашдаа амьд явахын тулд хэрэг үүрэх хэрэг наймаалцаж явсаар эцсийн цэгтээ ирээд үхсэн ч яахав гэж бодож үнэнээ хэлж байна
Хариулах202.126.88.122
#Төрийн хууль #үнэнд итгэнэм.Амжилт ерөөе
Хариулах202.126.88.122
Аа да хэцүү булай нөхөдийг хэн ч бай хууль хариуцлага тооцох нь тодорхой...Алдаа хийсэн нөхдийг засах биш зэвсэг болгон хэрэглэгчид...далд асуудал завшигчид бгаа нь шийдэх асуудал мөнөөсөө мөн бх даа...Бурхан өршөөг.....Төр түмэн нүдтэйд итгэнэм...Амжил ерөөе
Хариулах122.201.31.140
Элбэгдорж, Хурц нарыг цаазал.
Хариулах