Гэр хорооллын айл өрхүүдэд нэвтэрч хулгай хийсэн этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Дунд Дарь-Эх” орчимд оршин суудаг айл өрхүүдээс гар утас, бусад эд зүйл хулгайлсан “О” гэгчийн үйлдлийг ирүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Гэмт этгээд нь одоогоор 3 айл өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байгаа ба хулгайлах төрлийн гэмт хэрэг нь иргэдийн болгоомжгүй, хайнга, хэнэггүй байдлаас үүдэн гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломж, сэдлийг төрүүлж байна.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна