Англи Улсын Хорт хавдар судлалын төвөөс гаргасан мэдээлэлд “Цахилгаан тамхинаас үүдэлтэй уушиг болон бусад эрхтний хорт хавдар туссан гэсэн нотолгоо байхгүй” гэж онцолжээ.
“Хэдийгээр урт хугацааны туршид судалгаа хийх шаардлагатай ч уламжлалт янжуур тамхинаас бүр мөсөн татгалзахын тулд цахилгаан тамхи хэрэглэхийг эмч нар зөвлөдөг” гэжээ.
Цахилгаан тамхинд агуулагдах химийн нэгдэл, бодисууд нь янжуур тамхитай харьцуулахад хэдэн мянга дахин бага байгаагийн дээр, хорт хавдар үүсгэгч хорт бодисууд илрээгүй гэдгийг Их Британийн Эрүүлийг хамгаалах агентлагийн судалгаанд тусгажээ.
Үүнээс гадна АНУ-ын Хүнс ба Эмийн зохицуулалтын агентлагаас Цахилгаан тамхи нь янжуур тамхитай харьцуулахад хоруу чанар багатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нэмэлт судалгаа шаардлагатай байна гэжээ. Гэсэн хэдий ч АНУ-д цахилгаан тамхины тусламжтайгаар янжуураас бүр мөсөн татгалзаж чадсан хүний тоо өдөр бүр нэмэгдэж байгаа юм.
Европийн холбооны улсуудад тамхидалтыг бууруулах арга хэрэгсэлд цахилгаан тамхийг зөвлөх болсноор тамхидалтын түвшин тогтмол буурсаар байгаа юм.
Дэлхийд жилд 8 сая орчим хүн янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас бардаг бөгөөд Монгол улсад 4500 орчим хүн нас бардаг гэдэг судалгаа бий.
2000 онд Монгол улсын тамхидалтын түвшин 34%-тай байсан ба 23 жилийн дараа гэхэд 29,4% буюу 5 хүрэхгүй хувь буурсан төдийгүй импортоор орж ирэх янжуур тамхины тоо 3,4 тэрбум ширхэг буюу тогтмол өссөөр байгаа нь дэлхийн түвшинд хамгийн муу үзүүлэлт болж байна.
Англи, Шинэ Зеланд, Канад, Швед зэрэг улсууд нь цахилгаан тамхийг янжуур тамхидалтыг бууруулах хэрэгсэл мөн гэж хүлээн зөвшөөрснөөр жил бүр тамхидалтын түвшин буурч 2030 он гэхэд 5% буюу түүнээс доош хувьд хүргэнэ гэж зорилтууд тавьсан байдаг.
Эх сурвалж: https://www.cancerresearchuk.org/about-cancer/causes-of-cancer/smoking-and-cancer/is-vaping-harmful#:~:text=There%20is%20no%20good%20evidence,over%20time%20with%20continued%20use.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.105
Янжуурны компаниуд баахан эмч нархудалдаж аваад хортойгээд сэвээд байсан хаа байна ингэж үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй шүү
Хариулах202.55.188.107
Янжуур импортолгчид л худал мждээлэл их тараадаг даа
Хариулах