Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудын асуудлуудыг ЗГ-ын хурлаар оруулж, тогтоол гаргуулжээ. Тогтоолд дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдэл гаргасан байна.
Өнгөрсөн жил хөрөнгө гаргаж, сургуудль цэцэрлэгийг хоёр ээлжид шилжүүлснээс хойш гурван ээлжинд шилжих эрсдэлтэй сургуулиуд дахин гарч иржээ. Нийслэлд байраа нураалгасан 18 сургууль 20 байрыг түрээслэж, түүнд нь 11310 хүүхэд суралцаж байна.
Шинэ хичээлийн жилд 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, 35 мянган хүүхэд төгсдөг аж. Тиймээс Нийслэлд 43, 17 аймагт 37 сургууль гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа аж.
Тиймээс ачаалал ихтэй байгаа бүс нутагт сургууль нэмж барих, бүтээн байгуулалт удаашралтай байгаа сургуулиудын барилгын ажлыг эрчимжүүлж, хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулах, эх үүсвэрийг 2024 оны төсөвт суулгах шийдэл гарчээ.
Түүнчдлэн, төрийн байгууллагад барьцаалагдсан /ШШГЕГ гэх мэт/ байгаа барилгуудыг шинээр судалж, сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгох, газартай сургуулиуд дээр хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж, хамтарч ажиллах шийдвэр гарчээ. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулж, нэг ангид 45-аас дээш хүүхэд байлгахгүй гэсэн бодлого барихаар болсон байна. Энэ тоог бага ангид 35-аар тооцжээ.
Төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд шилжих ажлыг туршилтаар эхлүүлэх, их, дээд сургуулийн зориулалттай байруудыг ЕБС-ийн зориулалтаар ашиглах, цахимаар суралцах платформ үүсгэж, цаашдаа хаана байгаагаас үл шалтгаалаад хамгийн сайн сургуулиудад сурах боломжийг бий болгохоор ярилцжээ. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр тодорхой ажлууд зохиохоор шийдвэр гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.219
Хамгийн сайн сургууль гэж юу ярьж байна Бүх сургууль сайн байх ёстой шүү Сайд аа?!?
Хариулах