Гандантэгчэнлин хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. "Цагдаагийн хүүхдийн мэргэжилтнүүд хохирсон гэх “Ламхай” нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байна.
Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.
Мөн түүнчлэн хохирогч гэх хүүхдүүдэд Цагдаагийн байгууллагын Хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалыг нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэх болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна