“Миний сүлжээ” дэлгүүрт гарсан галын хоёр хохирогч нас баржээ

Т.Отгонсувд
2023/06/23

“Миний сүлжээ” дэлгүүрт гарсны улмаас 3 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдгээр хохирогчдын хоёр нь нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.  Гал гарсан объект нь Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, гал 12.30 цагийн орчимд гарсан бөгөөд “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талын В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчний пирон шатсан байна. Гурван хохирогчийг Түлэнхийн төвд яаралтайгаар хүргэж, тусламж үзүүлж байсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.