Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилжээ

Т.Отгонсувд
2023/06/23

“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртсөн” гэх хэргийг БГД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах алба руу шилжүүлжээ.

Тодруулбал, Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харъяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харъяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харъяалал тогтоосон насан хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.245
    2023/06/23

    урьд нь нууц байдалтай дарагдаад өнгөрдөг байсан бна. Одоо илэрүүлж шийтгэх болсон шүү

    Хариулах
  • 66.181.182.85
    2023/06/23

    ёстой шаахиймаа,урьд өмнө байгаагүй ч гэх,шиг бүүр богдын үед богдыг өөрийг нь бандь нараа эдэлдэг байсан гэж ярьдаг л байсийншдээ,ардчилал гараад л коммунистууд богдыг худлаа харлуулсан болоод явчихсан болохоос,баасаа идүүлж,шээсээ уулгадаг байсныг хүмүүс мэдэхийн дээдээр мэддэг л байсийншдээ,бас тэгээд тэр нь богдын рашаан нэртэй бас болоогүй

    Хариулах