“Гандантэгчэнлин” хийд шашны нэр хүндээ өмөөрч дуугарах нь ёс зүйтэй үйлдэл мөн үү

2023/06/23

“Гандан тэгчэнлин” хийдээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлажээ. Тус хийдийн шашны сургуульд суралцаж байсан бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал яригдаж, эхнээсээ тогтоогдоод явж байхад ч албан ёсооор байр суурь илэрхийлээгүй байсан тул энэ асуудлаар үнэн бодит мэдээлэл өгөх нь гэж ойлгосон хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн хурлыг нь өргөнөөр сурвалжлан олон нийтэд түгээлээ.

Гэтэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн ноцтой хэргийн талаар биш харин шашны нэр хүн гэх нэрийн дорөөрсдийгөө өмгөөлөв. Хуралд оролцсон албаныхан өөрсдийнх нь хариуцаж байсан субъектэд гарсан ноцтой хэргийн талаар “Буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээх ойлгомжтой” гэсхийгээд, харин энэ явдалтай холбоотойгоор шашны нэр хүнд унаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байх юм. 

Тэр бүү хэл, “1937 оны хэлмэгдүүлэлт 21 дүгээр зуунд үргэлжилж байна” хэмээн сүржигнэж, энэ ноцтой хэрэгт санаа зовж, мэдэгдэл хийсэн УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэрийг нь дурдалгүйгээр буруутгав. Ихэнх нь ихэд уурлаж бухимдан олон нийтийн гайхшралыг төрүүллээ. 

Энэ хэргээс болж шашны нэр хүнд унаж байгаа. Энэ бол зүй ёсны үзэгдэл. Гэхдээ унаж байгаа нэр хүндийг хэвлэлийн бага хурал зарлаж сэргээдэггүй. Энэ мэт хэргийг дахиж гаргахгүй байх талаар ажил хийж, чадаж гэмээ нь аажмаар сэргэх учиртай. Харин яг одоогийн нөхцөлд хийвэл зохих үйлдэл, харуулах ёстой байдал нь хэрэг гарсан шалтгаан нөхцлийг хэрхэн судалж, ямар арга хэмжээ авснаа тайлагнах, буруугаа дээд зэргээр хүлээж, уучлал хүсэх юм.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2023/06/25

    Ардчилсан гэх Монгол улсын хөгжилийн тушаа бол Сэвстэй гүзээ Соёлын тэргүүний ажилтан Лам гурав байсан цагт хэзээ ч хөгжихгүй ээ тэнэг мулгуу мухар сүсэгтэй автсан залхуу архичин ажилгүй ард түмэн нь ийм л эмэгнэлтэй тавилантай улс Түвдийн элэг доог болёон Ардчилсан Монголчууд

    Хариулах
  • 183.177.99.226
    2023/06/25

    өнөөдөр Ардчилсаөн гэх Монгол улс Түвдизмийн боол болооод 400 гаруй жил болж байна Манайхан 21 зуун гарчихаад хиймэл оюун ухаан ажил үлдвэрлэлийн 4 р хувьсгаль гарчихаад байхад Монгол улс өнөөдөр 4-12 насны 4000 хүүхдүүдийг Түвд Энэтхэгт ламхай сургуульд явуулж байна тэд ирээд шавар байшиндаа Түвдээр бувтнах болно өөр юу ч хийж чадахгүй бас Ардчилсан гэх Монгол улсад өнөөдөр 10 богд тодорсонтой холбогдуулан Ардчилсан монгол улсын бүх ард түмэн дарга сайд Ерөнхийлөгч нар нь хамаг байдгаа өгч алт мөнгө хадаг яндар болж гуйж гуйвшиж за бараг л Монголын төрийг бариулах юм байх 10 богдын өмнө бүх Монголчууд сөгдөн мөргөх болотой

    Хариулах
  • 66.181.161.8
    2023/06/23

    shashin morgoliin chin ner hundiig unagah zorilgoor holoos ywuulj baigaa boldogo shuu end mongol ulsad terguuuleh bogd zonhowa n shashiniig haa baisan holiin katolik shashinii lam nariin huuhed huchinddeg asuudaltai adilhan bolgoh gesen ywuurgui uzegdel uuniig mongold duulian shuugian bolgoh gej heden zoos awch eh ornoo shashin shutlegee hudaldsang bid medehgui.....

    Хариулах
  • 66.181.160.4
    2023/06/23

    Энэ ёстой өөрсдөө 37 оны лам нар болсон юм бишүү одоо тэгвэл буудах ёстой болох нь дээ манынхан минь

    Хариулах
  • 66.181.161.12
    2023/06/23

    Богд гуйа ч банди шуумар байсан.Лэгцэг багдид хардуулаад хутгалуулж байсан.Энэтхэгт суралцсан үалуус бүгд Түвдүүдийн банди болдог

    Хариулах