Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасарчээ

Х.Есү
2023/06/26

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 62 суманд цахилгаан эрчим хүч тасарчээ. 

Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна. Өвөрхангай аймгаас 6 тээврийн хэрэгсэл, 30 гаруй хүнтэй аваарын бригад өчигдөр 18.00 цагт хөдөлсөн байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна