Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т хээрийн түймэр гарчээ.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн голомтод цаг агаар салхи тогтуун, түймрийн голомтод бага зэргийн бороо орсон байдалтай байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна