П.Сайнзориг: Хэсэг бүлэг бөхчүүдийн лоббигоор үндэсний бөхийн дүрмийг өөрчлөхгүй

Х.Есү
2023/06/26

Бөхийн салбар хорооноос мэдэгдэл хийж, дараах мэдээллийг өглөө.

-Бөхчүүдийн ам авах байдлыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ. Хэрвээ бөхчүүд таван минутын дотор амжиж ам авахгүй бол хоёр байр ухарна. 

-Бөхчүүд цол дуудуулахдаа нэг ивээн тэтгэгчээ зарлуулна. Наадмын бөхийн дэвжээ зар сурталчилгааны талбар биш, улсын баяр наадам цаг хугацаатай. Цол дуудуулахдаа нэг бөх нэг л ивээн тэтгэгчээ дуудуулахаар зохицуулна. 

-Улсын арслан Э.Оюунболд сэргээш давтан хэрэглэсэн тул энэ жилийн наадмаар барилдахгүй. 

-Зөвхөн Дархан аваргуудад бус бүх аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлнэ. 

-Монгол туургатны /Тува, Өвөрмонгол зэрэг/ бөхчүүд төрийн наадамд зодоглож болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.