“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учирсан хор хохирлын эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар АТГ-т хандах үедээ хэвлэлд мэдээлэл өглөө.
Төлөөлөгчдийг төлөөлж Ү.Амарбат “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-т 4 их наяд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 2.8 их наяд, Хөтөлийн “Цемент шохой” ХК-д 300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн гол эзэн холбогдогч болох Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шалгаж байна. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр АТГ-аас хэргүүдийг шалгаж дуусаад Прокурорын байгууллагад шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Шүүхэд “Биеийн байдал муу байгаа учир Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай. Тиймээс хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Харамсалтай нь, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх энэ хэргийг хүсэлт гаргагчийн талд шийдэхдээ Засгийн газрын төлөөлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй. Гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад Монгол Улстай ялтан солилцооны гэрээ байгүй Сингапур улс руу явуулчихсан. Нийт 7.1 их наяд төгрөгийн хоххиролтой хэрэгт шалгаагдаж байгаа гол этгээдийг гуравхан тэрбум төгрөгийн барьцаа авч оргон зайлах боломжийг олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэдэг үндэслэлээр АТГ-т хандаж байна.
Үүнээс гадна энэ хэргийн бусад холбогдогч болох 21 хүн, хоёр хуулийн этгээд хаана байгаа талаарх мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг мөн өгөөд байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.101
ed uursdiin buruu haraa hynaltgui baidlaa busdad chiheh hereggui shuudee ! hoolnii hooson savnuud .
Хариулах202.72.240.53
иймэрхүү шүүгч нарыг зайлуулаж шалга хахууль авсан даа лаларууд
Хариулах