Цаг үеэсээ түрүүлж мэндэлсэн 10 шилдэг рок цомог

Өчигдөр 18 цаг 44 минут

Дуу хөгжим нь бидний амьдралын эгшин бүрд зэрэгцэн оршиж байдаг бөгөөд чингэхдээ баяр баясал, гуниг цөхрөл, ер хүний мэдрэмжийг бүхэлд нь тайтгаруулж чаддаг, буруу үе таарваас савлуулж ч дөнгөх урлаг билээ. Ингэхдээ уран бүтээлүүд цаг хугацаанаас холбоо хамааралгүйгээр мэндэлж, тэр ч хамааралгүй байдлаараа сонсогчдод илүү их таалагддаг.

Анх гарсан үедээ төдийлөн үнэлэгдэхгүй байгаад, тодорхой хугацаа өнгөрсний дараа олны сонирхлыг татаж алдаршсан цомгууд хөгжмийн ертөнцөд бий. Анх гарахдаа л алдаршиж, цаг хугацаанаас үл хамааран улам хоногшдог нь ч байдаг.  

“The beatles”, “The Rolling Stones” зэрэг домгуудын тухайд, бид чухам хэзээ гаргаснаас үл шалтгаалан бүх цомгуудыг нь дуртай сонсдог шүү дээ. Сайхан хөгжмөөр  сонороо мялаан 1960 аад он руу шилжилт хийхээс хэн ч татгалзахгүй нь мэдээж. Өнгөрсөнд, одоо ч ялгаагүй, Paul McCartney эсвэл “Radiohead”-ын гаргасан цомог нь эргэлдэн гялтганах гэрэл болор бөмбөлөгт тусаж буй аятай гайхалтай мэдрэмжийг өгсөөр байдаг нь гайхмаар билээ.

Ингээд та бүхэнд цаг үеээсээ түрүүлж мэндэлсэн буюу хүн төрөлхтөнд хожуухан ойлгогдож алдар хүндийг эздэдээ авчирсан 10 шилдэг рок цомгийн жагсаалтыг хүргэе.

1.         “The Velvet Underground and Nico” – The Velvet Underground

2.         “Led Zeppelin 2”- Led Zeppelin

3.         “Kid A” – Radiohead

4.         “Low”- David Bowie

5.         “McCartney 2” - Paul Mccartney

6.         “Kill Em All” – Metallica

7.         “MurMur”- R.E.M

8.         “A Thousand Suns” - Linkin Park

9.         “The Stooges” - Stooges

10.       “Rage against the machine”- Rage against the machine



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.