Үндэсний бөхийн холбоо хуралдаж гурван бөхийн барилдах эрхийг хасах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын эрхийг тус тус дөрвөн жилээр хассан байна.
Энэхүү гурван бөхчүүдийн явцын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдсан учраас ийнхүү барилдах эрхийг нь хасч байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна