Эрүүл мэндийн даатгалын урамшуулалтай М хүүхдийн хадгаламж

Х.Есү
20 цаг 59 минутын өмнө

Хүүхэд бол амьдралын том бэлэг төдийгүй хамгийн чухал хариуцлага. Хүүхэд бүр ирээдүйд алдартай нэгэн, агуу шинжлэх ухаанч болох албагүй ч бидний хэрхэн хүмүүжүүлж, цаг гаргаж, мөрөөдөл зорилгыг нь дэмжиж буйгаас шалтгаалан ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог. Ирээдүйд нь анхаарал хандуулж эхэлсэн тэр мөчөөс эхлэн таны хүүхдийн зорилго таны ч зорилго болж хувирдаг.

М банк хүүхдийн тань зорилгыг дэмжих 13.5%-ийн хүүтэй М хүүхдийн хадгаламжаа гаргалаа.

М хүүхдийн хадгаламж нь:

  • Төрсөн өдрөөр нь хүү бодогдоно 

 Жил бүр төрсөн өдрөөр нь хүү бодогдож хадгаламжийн дансанд нэмэгдэнэ. 

  • Зорилго бүрд зориулсан данс

Хүүхдийнхээ зорилго бүрд нь тохируулж олон данс нээх боломжтой. Сургалтын төлбөр, дугуйлан, аялал,  анхны чухал өдрүүдэд нь зориулан хадгаламж нээж, хүүхдийнхээ ирээдүйд хувь нэмрээ оруулаарай.

  • Бүх үйлдлээ апп-аас хийх боломжтой

Хадгаламж нээх гэж оочер дараалал хүлээн, бичиг баримт бүрдүүлж явах ч хэцүү шүү. Харин М банкны хүүхдийн хадгаламжийг нээж, ашиглахад биеэр очих шаардлагагүй. Бүх үйлдлээ байгаа газраасаа хийчихнэ.

Хадгаламж нээсэн хэрэглэгчдэдээ зориулж М банкны найзууд нь эрүүл мэндийн даатгалын урамшуулал бэлэглэж байна. Урамшуулалд яаж хамрагдах вэ гэж үү? 

                                                      Хүүхдийн минь зорилго бидний зорилго. М банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна