“Гандантэгчэнлин” хийдийн шашны сургуульд суралцаж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын Шүүх шинжилгээний дүгнэлт гарч, бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь нотлогджээ. Одоо харин “Гандантэгчэнлин” хийд хохирогч хүүхдүүд болоод сүсэгтнүүдээсээ хэзээ уучлалт гуйх вэ гэдэг асуулт үлдэж байна.
“Гандан тэгчэнлин” хийд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарласан ч хүүхэд хүчирхийлэлд өртсөн ноцтой хэргийн талаар биш харин шашны нэр хүнд унаж байна, Шүүхээр эцэслэн тьогтоогдоогүй байхад ингэхээ боль гэсэн агуулгатай мэдэгдэл хийж, олон нийтийг бухимдуулсан юм. Тодруулбал, хийдийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Одгарьд “Буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээх ойлгомжтой. Харин энэ асуудлаар буддын шашныг нийтэд нь битгий харлуул. 1937 оны хэлмэгдүүлэлт 21 дүгээр зуунд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгэхээр, одоо Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч, хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоочихлоо. Дүгнэлт ингэж гарсан байхад Шүүхийн шийдвэр гэм буруугүй гэж гарна гэж байхгүй. Юу гэх гээд байна гэхээр, “Гандантэгчэнлин” хийд эртхэн мэдэгдэл хийж, уучлалт гуйх цаг болсон юм биш үү гэх гэх гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.3
Энэрдэг нигүүлсдэг гэж нүүрэн дээрээ хэлдэг ч хөшигний цаадах үнэн л энэ байж дээ.Лам нар уучилал гуйхгүй өөрсдийгөө өмөөрөөд байсан хүмүүсээс арай их хүсэж бна.Хаана байна номун хаан Чойжамц нь ????Нууц амрагаа Монполиметийн мөнгөөр сольчихсон өөдгүй эр
Хариулах108.18.248.81
Tiim shuu. Uuchlal guij heregtei. Surjigneed l helmegduulelt ene ter gej dongosood baisan
Хариулах43.228.130.188
Ер нь төв гандан хийдийг татанбуулгаж үзмэр маягаар музэй болгох хэрэгтэй чадваргүй хэдэн лам нартай