ЦЕГ: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гурван хүүгийн шинжилгээний хариу гарсан

Х.Есү
20 цаг 33 минутын өмнө

“Гандантэгчэнлин” хийдийн шашны сургуульд суралцаж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын Шүүх шинжилгээний дүгнэлт гарч, бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь нотлогджээ.

Энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: "Олон нийтийн цахим сүлжээгээр 2023 оны 6 сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг сурагчдын дотуур байранд байдаг хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл тавигдсан. Энэ мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн байгаа. Хойшлуулшгүй ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий гурван хүүхдийн асуудал яригдсан. Мөн тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдсан. Ингээд хойшлуулшгүй ажиллагаа хийж байх явцад холбогдох саналыг улсын ерөнхий прокурорын газарт танилцуулснаар улсын ерөнхий газраас хэргийн харьяаллыг мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байгаа. 

Одоогийн байдлаар шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч гэх нэр бүхий гурван хүүхдийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Нийтдээ долоон хүүхэд шинжилгээ өгсөн байна." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна