Талийгаачийн эхнэр: Нөхөр маань олон шарх соривтой байхад өндрөөс унаж амиа алдсан гээд байгааг ойлгохгүй байна

Х.Есү
19 цаг 51 минутын өмнө

Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн баримт дэлгэж мэдээлэл хийлээ. 

Талийгаачийн эхнэр: "Нөхөрт маань хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахь удаагаа задлан хийнэ гээд тогтоол гарчихсан байна. 

11 метрийн өндрөөс унахад доор нь байрлах цахилгааны үүсгэвэрт цохигдохгүй яаж тийм хол шидэгдэх юм бэ миний нөхөр. Нөхрийн маань гавлын орой зулай дээр нь ярагдал зулгаралт үүссэн байсан. Мөн цээжин дээр нь 12-13 см хэмжээтэй том зулгаралт байсан. Тийм олон зулгаралт байхаар нь шинжээчээс хүнтэй тэмцэлдэж ноцолдоод ийм болоогүй юу гэхэд үгүй ээ өндрөөс унаад ийм шархууд үүссэн байна гэж хэлсэн. Тэр шинжээч яаж мэдэж байгаа юм бэ. Өндрөөс унахыг нь харсан юм уу. 

Би хавтаст хэргийнх нь материалтай танилцсан. Зурагнууд нь үнэхээр аймшигтай. Тийм байхад яаж өндрөөс унаж амиа алдсан гэж хэлж байгаа юм бэ. Үнэхээр гомдолтой байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.