Талийгаачийн дүү: Ахын минь үхэл бол зохион байгуулалттай аллагын хэрэг

Х.Есү
19 цаг 20 минутын өмнө

Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн баримт дэлгэж мэдээлэл хийлээ.

Талийгаачийн дүү: "Миний ах зөвхөн Монголдоо багш эрдэмтэн байсан төдийгүй олон улсад нэр нь танигдсан хүн байсан. 

Ах минь зүгээр л байшингаа бариад, номоо бичээд л байж байсан. Ямар учир шалтгаан зорилготой байсныг бид мэдэхгүй. Ахыг нь авч яваад л амийг нь хөнөөчихсөн. Манай ах хэзээ ч амиа хорлохгүй. Надтай найман жил ганц ч удаа уулзаагүй. Маргааш хоёулаа уулзъя ахыгаа хүлээж байгаарай. Өглөө гараад ах нь байшингаа үзүүлье гэж бодож байна гээд ярьж байсан. 

Бид энэ бол зохион байгуулалттай аллагын хэрэг гэж бид үзэж байгаа. Хэрэв тийм биш бол шүүх цагдаагийн байгууллага нь нотлоод өг" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна