Хүн, мал “дайрах”-аар хөөж, заналхийлсэн Л.Чинбатын хэргийг прокуророос буцаажээ

Х.Есү
19 цаг 23 минутын өмнө

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, алтны магнат Л.Чинбатад холбогдох хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Эл асуудлаар УЕПГ-аас "Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг  мөрдөгчид буцаасан" хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: УПЕГ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.96
    14 цагийн өмнө

    Прокурор хэргийг Мартагнуулж бүдэгрүүлэх гэж л зориуд буцааж гацааж байгаан,,,,

    Хариулах
  • 64.119.26.197
    16 цагийн өмнө

    Бүдэгрүүлж саармагжуулах эхний алхам.Ингээд янз бүрийн зөрчил зааж буцаасаар юу ч биш болно.

    Хариулах