БНСУ АМГТГ-т шатахуун дахь хүхрийн хэмжээг тодорхойлдог багаж хандивлана

Х.Батсайхан
2023/06/29

БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас бензиний хүхрийн агууламж тодорхойлогч багажийг Монгол Улсын АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хандивлахаар болжээ. Багажийг гардуулж өгөх үйл ажиллагаа өнөөдөр 09.00 цагт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн эсрэг талд орших NBB төвд болох юм байна.

Шатахууны чанарыг тухайн шатахуунаас ялгарч буй хүхрийн агууламжаар хэмждэг. Хүхрийн хэмжээ их бол муу, сайн бол бага гэж үздэг юм. АМГТГ шинэ багажтай болсноор Монгол Улсад хэрэглэгдэж буй шатахууны чанарыг шалгаж, стандарт мөрдүүлэх чадамж нь дээшлэх ач холбогдолтой юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна