ХОМ: Д.Бат-Эрдэнийн орлого 2022 онд 3.5 дахин нэмэгдэж, 3 тэрбум 122 сая болжээ

2023/07/04

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн байршуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон танилцуулъя.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Түүний 2021 оны орлого 891 сая төгрөг байсан бол 2022 онд 3.1 тэрбум төгрөг болж 3.5 дахин нэмэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь:

-180 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууцтай

-930 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz G 55 AMG, Bentley Continental болон Lexus, 570 автомашинтай

-890 сая төгрөгөөр үнэлэгдэх 250 адуутай

-3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй

-1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай

-3 тэрбум төгрөгийн гадаад дансны хадгаламжтай

-Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 150 сая төгрөг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна