Хотын дарга голын ай сав газарт баригдсан "Авлига хороолол"-ыг нураана гэв үү ?

Zuv.mn
2023/07/06

Дунд голын ай сав газарт баригдсан “Усан парк цогцолбор” буюу олон нийтэд "авлигал хороолол" нэрээр танигдсан хорооллыг нурааж магадгүй болоод байна. 

Авлигал хорооллын талаар бид өмнө нь цувралаар бичиж, эртхэн зогсоохгүй бол үер усны аюулд хамгийн түрүүнд өртөн хүний амь нас, эд хөрөнгө аюулд орох эрсдэлтэй байгаа талаар анхааруулж байсан билээ. Тодруулбал Авлига хороолол нь барилгаа хууль бусаар барьсан, барьж байхдаа ХАБ-ын дүрэм журам зөрчигдсөнөөс 18-хан настай хүү хүндээр гэмтсэн асуудлыг ч хамгийн түрүүнд гаргаж тавьсан. Гэсэн хэдий ч ард иргэд байтугай төрийн шат шатны байгууллагууд ч дийлдэхгүй өнөөдрийг хүрч, орон сууцн захиалгаа бараг бүрэн авсан талаар ч мэдээлсэн. 

Төрөөс “УСАН ПАРК цогцолбор”-ын барилгыг эхлээгүй байхад нь зогсоох буюу газрын эрхийг нь цуцлах оролдлого өмнө нь олон удаа гаргаж байсан. Гэвч тухай бүрт шүүхийн шийдвэрээр зогсоогддог, төрийн байгууллага тэр бүү хэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль хүртэл хүчин мөхөсдөж, Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь иргэдээсээ тусламж гуйх хэмжээнд хүрсэн нь “УСАН ПАРК цогцолбор” Монголын авлига хээл хахуулиас гадна Монгол төрийн сул дорой байдлын бэлгэ тэмдэг болсныг тодорхой харуулдаг.

Тэгвэл төр засагтаа ч дийлддэггүй, хуулийг уландаа гишгэлж болдогийн тод жишээ, авлигын бэлгэ тэмдэг гэхэд хилсдэхгүй Авлига хороолол маш өндөр эрсдэлтэй газар баригдсан нь өнгөрсөн өдрүүдэд орсон борооноос тодорхой боллоо. Голын урсацыг хааснаас голын дээд талаар ус нь ихэсч, эргээ халин хотын урд хэсгийн нам дор хэсгийг тэр чигт нь усанд автуулах аюул байгаа нь харагдлаа. 

Харин Нийслэлийн засаг дарга үерийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Голын дагуух урсацыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна." гэсэн юм. Эндээс харвал яг адилхан нөхцөл байдалтай байгаа Дунд голын ай сав газарт баригдсан Усан парк буюу Авлига хорооллыг ч нураах шийдвэр гаргаж магадгүй байна. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.41
    2023/07/06

    Сумьяа ч хөөрхий нураах зогсоох шийдвэр гаргадаг боловч нөгөө авилгачид нь шүүхд өгдөг тэгээд захиргааны хэргийн шүүх нь цаг хугацаа удаашруулж авилгачид талд шийдвэр гарснаар хүчин мөхөөдөг юм байна лээ ш дээ.

    Хариулах
  • 66.181.184.212
    2023/07/06

    КОММУНИСТУУДЫН ЧИНЬ НЭГ Л БАЙГАА Ш ДЭЭ ЧАДАХ УУ МАЛУУД

    Хариулах
  • 59.153.112.86
    2023/07/06

    Харж л бая.

    Хариулах
  • 88.116.92.142
    2023/07/06

    Бяр чинь тутах байлгүй...

    Хариулах
  • 150.129.143.162
    2023/07/06

    Эргээс хаа хамаагүй хол байгаа барилга буруутан болох гэж үү?

    Хариулах
  • 66.181.161.159
    2023/07/06

    Чадахгүи дээ чадахгүи

    Хариулах
  • 139.5.216.177
    2023/07/06

    chadah uu ? chadahgui ch dee margaashnaas us tatrahaar martagdna l daa

    Хариулах
  • 202.126.89.227
    2023/07/06

    Чадах уу

    Хариулах
  • 103.57.94.124
    2023/07/06

    ашгүй дээ, 1 гэсэн буруу зүйлийг бага дээр нь залруулж байвал

    Хариулах