Эрчим хүчний салбарын холбогдох байгууллагаас өнөөдөр “ОХУ-д шугам тасарч гэмтсэнтэй холбоотойгоор эрчим хүч хязгаарлах тул Нийслэл, орон нутгийн хэрэглэгчид бэлтгэлээ базаана уу” гэсэн анхааруулга гаргасан билээ.
Манай улс жилд хэрэглэдэг 1500 мВт эрчим хүчнийхээ 200-300 мВт-ыг буюу 20 орчим хувийг нь ОХУ-аас импортоор авдаг. Тэр дундаа баруун бүсийн гурван аймаг нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортолж байгаа. Бид ОХУ-аас ийм өндөр хамааралтай учраас өнөөдөр ОХУ-д нэг шугам гэмтэхэд Монголд эрчим хүч доголдож байна. Тэгвэл эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэр тал дээрээ гаднын улсаас хамааралтай байдал хэдий болтол үргэлжилж, хэзээ дуусах вэ гэдэг сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарын ОХУ-аас хамаарах хамаарал 20 орчим хувьтай, өвлийн ид ачааллын үед 30 хувьд дөхдөг
Өдгөө манай эрчим хүчний салбар дулаан, цахилгааны есөн станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Дотооддоо үйлдвэрлэхийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж буй. Түүнчлэн Ухаахудагийн цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн цахилгаан станцууд өөрийн уурхай болон үйлдвэрлэлийн хэрэглээгээ, Оюутолгой ордын эрчим хүчний хэрэглээг тэжээлийн нөөц дизель цахилгаан станцаар ханган ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар манай улсын эрчим хүчний гаднгаас хамаарах хамаарал нь 20 орчим хувьтай. Өвлийн ид ачааллын үед 30 хувь руу ч дөхөж очдог.
Системд нөлөөлөх хэмжээний шинэ эх үүсвэрүүд хоёр жилийн дараачаас ашиглалтад орно
Хэрэглээ байнга өсөж, нэмэлт эх үүсвэр ашиглалтад орохгүй байгаа тул нөхцөл байдал жил ирэх тусам дордож буй. Тодруулбал, ОХУ-аас авах эрчим хүчний хэмжээ техникийн боломжит дээд хэмжээнд тулах дөхөж байгаа тул БНХАУ-аас импортын хэмжээгээ нэмэхийг хүсэж, яриа хэлэлцээрийг эхлүүлээд байгаа.
Хэрэгжиж байгаа төслүүд бий ч зарим нь маш олон жил үргэлжилсэн ч ямар нэгэн байдлаар ажил хэрэг болоогүй тул тав дахь эх үүсвэр барих асуудалд иргэд маш итгэл муутай ханддаг болчихсон.
Бөөрөлжүүтийн ЦС-ын бүтээн байгуулалтын явц, 2022 он.
Гэхдээ Эрчим хүчний яам ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа, хоёр жилийн дпараачаас шинэ эх үүсвэрүүд жил дараалан ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгсөөр буй.
Тодруулбал,
-2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц,
-2026 онд Тавантолгойн цахилгаан станцын эхний хоёр блок,
-2027 онд Багануурын цахилгаан станцын эхний 400 МВт гэх мэтээр шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсаар 2035 он гэхэд хэрэглээнээсээ 300 МВт илүү эрчим хүч үйлдвэрлэдэг болно гэж буй юм.
ОХУ-ын хамаарлаас гарах тухайд, 2025 он буюу Бөөрөлжүүтийн цахилгаан станц ороход манай эх үүсвэрийн хэмжээ дотоодын хэрэгцээнээс илүү гарч эхлэнэ гэдэг мэдээллийг ЭХ-ий сайд Б.Чойжилсүрэн салбарын 100, 101 жилийн ойн баярын хүндэтгэлийн чуулганы үеэр олон нийтэд өгч байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.137
Bolno. Erchim huchee exportlono.
Хариулах202.9.47.10
Нүхэн жорлонгоосоо салж чадаагүй оркууд эрчим хүч гэж томрох хэрэггүй.