ТАНИЛЦ: Даншиг наадам- Хүрээ цам 2023” наадмын хөтөлбөр

Zuv.mn
2023/07/31

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадам энэ сарын 5, 6-ны өдрүүдэд "Хүй долоон худаг"-т болохоор товлогджээ. 

Наадмын хөтөлбөр гарсныг уншигчдадаа хүргэж байна. 

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд төрөөс аялал жуулчлалын нэгэн брэнд болгохоор бодлогоор хөгжүүлж байгаа юм. 

Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг. Мөн эрийн гурван наадам монгол туургатны хэв шинжийг хадгалсан байдлаар явагддаг. Тухайлбал, үндэснийй бөхийн барилдаан гэхэд монгол, өвөр монгол, буриад бөхийн барилдааны төрлөөр зохиогддог юм. Энэ жил монгол үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 62 бөх барилдах юм.   





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна