"Ченгдү 2021" оюутны спортын зуны наадмын сагсанбөмбөгийн төрөлд өрсөлдөж буй манай шигшээ баг есдүгээр байрын төлөө тоглолтыг БНХАУ-ын багтай хийж, 71:75 /18-26, 32-32, 49-50, 71-75/ оноогоор хожигдлоо. Манай баг эхний үед найман оноо дутуу авсан ч дараагийн үед нөхөж, сүүлийн хоёр үед тэнцүүхэн өрслдсөөр дуусгасан юм.
Манай багаас Г.Ган-Эрдэнэ 15 оноогоор багаа тэргүүлж, Г.Болор-Эрдэнэ, Т.Ууганбаяр нар 12, Б.Сүхбат 11 оноо авсан байна.
Дашрамд, БНСУ-ын шигшээ агийн бүрэлдэхүүнд тоглосон н.Болдсүх шөвгийн наймын шатанд АНУ-ын багийн эсрэг 29 оноо авч, гайхалтай тогложээ. Тэрбээр холн зайн есөн шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна.
Багийн дүнгээр Монгол Улсын шигшээ баг 36 дугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна