Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан учраас Засгийн газар хуралдаагүй.
Харин Өнөөдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлууд:
- Үерийн гамшгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ,
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай,
- 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна